Судалгаа: Хар шоколад II хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг


Судалгаа: Хар шоколад II хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг

 

Даваа гарагт нийтлэгдсэн судалгаагаар шоколад идэх нь II хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг 10 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ.
"Шоколад, ялангуяа хар шоколад нь флавоноид гэж нэрлэгддэг био идэвхит нэгдлээр баялаг бөгөөд инсулины мэдрэмжийг сайжруулдаг" талаар судалгааны удирдагч Бинкай Лю “Newsweek” сэтгүүлд ярьжээ.
Тэрбээр "Эдгээр механизмууд нь хар шоколад хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг сайжруулах, II хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулж магадгүй юм” хэмээсэн байна.
II хэлбэрийн чихрийн шижин нь АНУ-ын нийт хүн амын 11.6 хувьд нөлөөлдөг бодисын солилцооны өвчин бөгөөд Америкийн насанд хүрэгчдийн гуравны нэгээс илүү нь инсулины эсэргүүцэл гэж нэрлэгддэг өвчтэй гэж үздэг. Уг өвчин нь бие махбод дахь сахарыг боловсруулж, цусны урсгалаас гадагшлуулж өөр газар энерги болгон ашиглахад зориулагдсан инсулин дааврын үйл ажиллагааны доголдолтой холбоотой юм.
Харвардын их сургуулийн хоол тэжээлийн эрдэмтэд болон Чаны нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд долоо хоногт дор хаяж таван удаа хар шоколад идэх нь ховор эсвэл хэзээ ч шоколад иддэггүй хүмүүстэй харьцуулахад II хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг 21 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ.
Харин сүүтэй шоколад идэх нь чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйл болох урт хугацааны жин нэмэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
quote photo
Хар шоколад нь илүү их хэмжээний какао агуулдаг бөгөөд энэ нь ашигтай флавоноидын эх үүсвэр аж. Харин сүүтэй шоколад нь ихэвчлэн какаоны агууламж багатай байдагюм байна. Эдгээр дүгнэлтийг 192,000 насанд хүрэгчдийн мэдээлэлд үндэслэсэн байна.
Абердиний их сургуулийн Роуетт хүрээлэнгийн профессор Баукже де Роос "Хар шоколад нь какаоны агууламж өндөр байдаг. Харин какао нь флаванол зэрэг биоидэвхтэй нэгдлүүдийг агуулдаг бөгөөд энэ нь инсулинд мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлэх замаар чихрийн шижингийн эрсдэлийг бууруулахад тусалдаг. Гэсэн хэдий ч флаванолууд бие даан чихрийн шижингийн эрсдэлийг бууруулах эсэх, мөн хэрхэн яаж бууруулахыг тогтоох хэрэгтэй хэвээр байна” гэжээ. Бристолын их сургуулийн тархвар судлаач, профессор Жорж Дэйви Смит “Эрдэмтдийн хийсэн дүгнэлтэд өндөр орлоготой, чинээлэг, эрүүл бүлгүүд хар шоколад, харин сүүн шоколадыг амьжиргааны түвшин доогуур хүмүүс идэх хандлагатай байдгаас үүдэлтэй. Бид бусад хүчин зүйлсийн нөлөөллийг бүрэн үгүйсгэж чадахгүй ч бидний хийсэн дүн шинжилгээ нь хоолны дэглэмийн чанар, нийгэм эдийн засгийн байдал зэрэг олон боломжит төөрөгдөл үүсгэгчийг тооцсон” гэдгийг тодотгожээ.
Эх сурвалж: Newsweek.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.