Монгол Улс нийт экспортолсон нүүрснийхээ 50 хувийг сүүлийн найман жил борлуулсан


Монгол Улс нийт экспортолсон нүүрснийхээ 50 хувийг сүүлийн найман жил борлуулсан

 

Манай улсын төсвийн орлогын дийлэнх хувийг ганцхан нүүрсний экспорт бүрдүүлж байна.
2024 онд л гэхэд 83 сая тонн нүүрс экспортод гаргажээ. Манай улс 2004 оноос нүүрсээ экспортолж эхэлсэн бөгөөд өнгөрсөн найман жилийн хугацаанд нийт экспортолсон нүүрснийхээ 50 хувийг борлуулж 100 их наяд төгрөгийн орлого олсон байна. Тодруулбал, манай улс 2004 оноос нүүрс экспортолж эхэлсэн. 2004-2023 оны хооронд нийт 410 сая тонн нүүрс экспортолж, 37.8 тэрбум ам.долларын орлогыг нүүрс борлуулж олжээ. Тэгвэл өнгөрсөн найман жилийн хугацаанд 50 хувийг нь борлуулсан бөгөөд 29.5 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь 100 их наяд төгрөг гэсэн үг.
Өмнө нь байгаагүй хэмжээнд төсвийн орлого нэмэгдэж байгаа ч үр өгөөж нь ард түмний амьдралд хүрэхгүй, айл өрхийн орлого нэмэгдэхгүй байгаа. Гэтэл ирэх 16 жил 270 сая тонн нүүрс экспортолж 34 тэрбум ам.долларын орлого олох гэрээ хийхээр ярьж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.