Toyota компани автомашины борлуулалтаар дахин тэргүүлжээ


Toyota компани автомашины борлуулалтаар дахин тэргүүлжээ

 

ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани борлуулалтаараа тав дахь жилдээ дараалан тэргүүллээ. 

 

Компанийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн онд 3.7 хувиар буурсан хэдий ч дэлхий даяар 10 821 480 автомашин борлуулснаар Германы “Volkswagen” компанийг дахин ардаа орхиж, тав дахь жилдээ дэлхийд нэгдүгээрт бичигджээ.

 

Харин “Volkswagen” өнгөрсөн онд дэлхий даяар 9.02 сая автомашин борлуулжээ. Тус компанийн борлуулалт өнгөрсөн онд 2.3 хувиар буурсан байна. Гуравдугаарт Солонгосын “Hyundai Motor” компани орсон байна. Тус компани дэлхий даяар 7.23 сая автомашин борлуулсан нь 2023 оныхоос 1 хувиар цөөн байгаа юм.

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.