Чамин гоё эрдэнийн чулуу болоод үнэт эдлэлүүдээр өөрсдийгөө чимээд зогсохгүй аливаа өвчнийг намдааж, сэтгэл санаагаа, тайвшруулж, зарим өвчнийг эмчилж болдог гэдгийг эртний ном зохиолд ингэж тэмдэглэжээ. Уншигч та бүхэн яаж анагааж, эмчлэх юм бол гэж гайхаж байгаа байх. Энэ бол ердөө амархан, өдөр тутмын амьдралдаа эрдэнийн чулуун шигтээ, орц бүхий ээмэг, бөгж, гинж зүүх эсвэл зүгээр л тэдгээрийг харахад хангалттай гэнэ.
Индранил
Хэрвээ та ууц нурууны өвчтэй, эсвэл арьс тань өвчилж, нойр хулжин, үе мөчний өвчнөөр шаналж байвал Индранил чулуун чимэглэл худалдаж аваарай. Энэ чулуу нь хөх, цэнхэр, ногоон-ягаан болон шар өнгөтэй байдаг. Гэхдээ аль өнгийг сонгох нь тийм ч чухал биш. Учир нь чулууны анагаах чанарт өнгө нөлөөлдөггүй ажээ. Харин гоёл чимэглэлийн төрөл нь чухал гэнэ. Эрдэнийн чулуунуудын анагаах увдисыг судалдаг мэргэжилтнүүд Индранил зүүлт зүүхийг зөвлөдөг байна. Энэ чулуу нь хүзүүнд зүүлттэй байхдаа илүү сайн "ажилладаг” гэж ярилцдаг. Хэрвээ танд Индранил шигтгээтэй бугуйвч, эсвэл бөгж таалагддаг бол зүүн гартаа зүүхийг зөвлөж байна. Тэгвэл багтраа болон зүрхний өвчин ороохгүй гэнэ.
Алмааз
Хэдийгээр алмааз чулуу нь маш үнэтэй боловч худалдан авахдаа мөнгөө харамлах хэрэггүй. Таны гоёл чимэглэлийн хайрцаганд ийм эрдэнийн чулуугаар хийсэн жижигхэн ч болов ямар нэгэн эдлэл байх ёстой гэнэ. Энэ чулуу нь сэтгэл санааг өөдрөг болгож, ой ухааныг сайжруулан толгойны өвчнийг намдаахаас гадна бие организмаас хорт бодисыг гадагшлуулахад тустай ажээ. Алмааз нь бас нөсөө толбо тогтохоос хамгаалдаг бөгөөд энэ эрдэнийн чулуун зүүлтийг зүүдэг хүмүүс сэвхтдэггүй гэж ярьдаг юм.
Маргад чулуу
Маргад
бол эмэгтэйчүүд, хүүхдүүдийн чулуу юм. Эрт дээр үед жирэмсэн бүсгүйчүүд
сэтгэл санаа өөдрөг, эрүүл биетэй байхын тулд ногоон өнгөтэй маргад
эрдэнийн чулууг зүүдэг байжээ. Хэрвээ хүү төрвөл өлгийнд нь маргад чулуу
хийдэг байсан гэнэ. Энэ чулуугаар хийсэн гоёл чимэглэл нь элэг,
ходоодны өвчинг эмчлэхэд нөлөөлдгөөс гадна даралтыг тогтворжуулдаг ажээ.
Бас амны хөндийн болон үе мөчний өвчинд тустай байна. Маргад эрдэнийн
анагаах чанарыг улам хүчтэй болгохын тулд ийм чулуун шигтгээтэй бөгж
зүүх хэрэгтэй гэнэ.
Молор эрдэнэ
Молор
эрдэнийн чулуу нь бүсгүйчүүдэд гоо үзэсгэлэнг, харин эрчүүдэд цэцэн
ухааныг бэлэглэдэг гэж эртний мэргэд ярилцдаг байжээ. Эрдэнийн чулууны
анагаах чанарыг судалдаг мэргэжилтнүүд энэ чулууг сэтгэн бодох чадварт
нөлөөлдөг гэж үздэг байна. Тунгалаг, хөх, ягаан болон хөх ягаан өнгөтэй
байдаг молор эрдэнийн чулуу нь бас сэтгэл санааны хямралаас гарахад
тусалж, амтлах мэдрэмжийг нэмэгдүүлдэг бөгөөд түүгээр ч барахгүй бамбай
булчирхайн үйл ажиллагааг сайжруулдаг гэнэ.
Хэрвээ түүнийг зөвхөн
гоёл чимэглэл төдийгүй анагаах увидасыг нь ашиглахыг хүсч байвал молор
чулуун шигтгээтэй алтан бөгж, бугуйвч, гинж худалдан авч баруун гартаа
зүүгээрэй.
Анар
Анарыг амжилтын
чулуу гэдэг. Хэрэв ажил хэрэг урагшлахгүй бол ширээн дээрээ гурван
ширхэг анар тавиарай. Анарыг дэрэн доороо хийж унтвал сэтгэл гутралаас
салдаг аж. Анар эзнээ алдаршуулж, өөртөө итгэх итгэлийг өгнө. Мөн аян
замд эзнээ гай тотгороос хамгаалж, үнэнч нөхөрлөлийг билэгдэнэ. Анар нь
эрдэсийн төрлийн чулуу юм. Анар өөр өөр өнгөтэй байдаг. Улаан анар нь
бамбай булчирхай болон дэлүү өвдөхөд хэрэглэдэг. Өвдсөн газраа
тавихад өвчин алга болж, илааршдаг байна. Мөн бясалгал хийх үед толгой
дээрээ тавьж эсвэл гартаа атгахад анхаарал төвлөрч, оюун санаа хурц
болдог гэнэ. Эрэлд яваа хүнд анар чулуу сураг сонсгодог гэж үздэг
байжээ.
Анар нь хайр дурлал, дур хүслийн бэлгэ тэмдэг төдийгүй цэвэр
ариун зан суртахуун, үнэний чулуу юм. Анар эзнийхээ оюун ухааныг хурц
сэргэлэн байлгаж, аливаа зүйлийг хийхэд учрах саад тотгорыг зайлуулж
байдаг.
Сувд
Эртний хүмүүс хоол, хүнсээ хайж явсаар далайн хясааг нээж үзэн мөнгөлөг өнгөөр гялалзах үзэсгэлэнт сувдыг анх нээсэн гэсэн таамаг байдаг. Сувдыг амьд организм бий болгодог тул чулууны төрөлд оруулах нь буруу мэт боловч үнэт эрдэнийн чулууны ангилалд ямагт эхний байрт орсоор ирсэн байна. Сувд нь ягаан, цэнхэр, алтлаг зэрэг туяатай байна. Сувд нь өөрийнхөө өнгийг нэг л алдчихвал дахин сэргэнэ гэж байхгүй. Сувд нь халдварт өвчнүүдийг эмчилэхэд онцгой нөлөө үзүүлдэг. Мөн ясны сийрэгжилт, шүд цоорохоос урьдчилан сэргийлдэг эмийн найрлагад ордог ажээ. Түүнчлэн цусны бүлэгнэлийг сайжруулдгаас гадна зүрхний булчинг сэргээх үйлчилгээтэй.
Бадмаараг
Эрдэнийн чулуун дотроос хамгийн хүчтэй нөлөөтэй чулуу гэгддэг. Бадмаараг маш олон оддын оронтой холбогддог гэж үздэг байна. Бадмаараг эзэмшинэ гэдэг бол амар амгалан, сэтгэл хангалуун байхын үндэс аж. Чулууг дэрэн доороо хийж унтахад хар дарж зүүдлэхээс хамгаалдаг байна. Мөн зүүн гарынхаа хуруунд зүүвэл гай тотгороос хамгаална. Бэлгэнд ирсэн бадмаараг хайр дурлал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог. Түүнчлэн хайр дурлалыг гал адил бадраадаг гэлцдэг. Хайр дурлалд бүтэлгүй хүмүүс бадмаарагт хүслээ шивнэж, бясалгал хийвэл жинхэнэ хайртай учирдаг аж. Мөн бадмаараг эзнээ зорьсондоо хүрэх ер бусын итгэл үнэмшил өгдөг байна. Чулууг мөн анагаах ухаанд цусны эргэлтийг сайжруулахад тустай гэж үздэг юм. Чулууны хүчээр цусан дахь халдвар болон хорт бодисыг гадагшлуулдаг аж. Мөн хүч чадал, ой ухааныг сэргээж, элдэв халдвараас хамгаалдаг гэнэ.
Хув
Хувийг
олон арван сая жилийн туршид ургасан модны чулуужсан давирхай хэмээн
нэрлэдэг. Дэлхий нийтээрээ "AMBER” хэмээн нэрлэдэг юм билээ. Түүний
химийн агууллагын 78 хувь нь нүүрстөрөгч, 10 хувь нь ус төрөгч, 12 хувь
нь хүчил төрөгч байдаг ажээ. Харин хувнаас хувны хүчил буюу D3 амин
дэмийг гарган авдаг бөгөөд энэ хүчил нь үрэвслийн болон стрессийн эсрэг
үйлчилгээтэй юм. Мөн цус багадалтын эсрэг болон зүрх судасны эмийн
найрлагад ордог ажээ. Хувны хүчилтэй хоол хүнс нь вирусын эсрэг
үйлчилгээтай байдаг бол хув чулуунд бас йод агуулагддаг байна. Иймээс
бамбай булчирхайн өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.
Хаш
Хаш нь тод ногооноос бүдэг ногоон, хөх, шаргал туяатай, цагаан, хар, хүрэн зэрэг өнгөтэй байдаг. Харин өнгө, чанар зэргээсээ хамааран үнэ, эрэлт зэрэг нь харилцан адилгүй байна. Хятдад цагаан саарал хаш эрэлт ихтэй байхад монголд ямар ч туяагүй тунгалаг цагаан хаш, япончууд хар, европийн орнуудад ногоон туяатай, ногоон хашийг илүүд үздэг. Хамгийн гол нь эдгээр хашууд өндөр хатуулагтай, бат бэх шинж чанартай, шил мэт тунгалаг, өнгөлгөө сайн авдаг зэргээрээ хүмүүсийн анхаарлыг татдаг. Хятадууд хашийг ялалт, амжилт авчирдаг гэж үздэг. Харин монголчууд бөөр эмчлэх увидастай, айл гэрт аз жаргал авчирч, урт удаан хамтран амьдрахад тусладаг гэж үздэг. Мөн гэнэтийн аюулаас зайлуулдаг гэж ярьцгаадаг. Хаш чулуу нь эрч хүчний энерги ихтэй чулуу бөгөөд хүний биед хэрэгтэй кали, кальци, магни, төмрийн царуудаас тогтсон эрдэст чулуу юм. Ийм учраас хаш чулуу хүний биед цус төлжүүлэх, яс бэхжүүлэх, булчин шөрмөсийг суллах, судасны бөглөрлийг арилгах, даралт тогтворжуулах, цусан дахь өөх тос сахарын хэмжээг бууруулах гээд бие организмд хэрэгтэй олон чухал элементийг нөхөж өгдөг ажээ.
Д. Цэнд
Сэтгэгдэл