Владимир Путины нэрэмжит пуужин 13 минутад Лондоныг сөнөөнө


 

ОХУ-ын Батлан хамгаалахын салбарын шинээр туршиж, армийн хэрэгцээнд ашиглахад бэлэн болсон шинэ пуужин Ерөнхийлөгч Владимир Путины нэрэмжит бүтээгдсэн юм.

 

Уг зэвсэгийг бүтээгчид "Object 4202” нэртэй пуужингийн тусах чадварыг 10 мянган км хүртэл радиуст унах боломжтой аж. Түүнчлэн, уг пуужин ердөө 13 минутад Их Британийн нийслэл Лондонд хүрэх техникийн үзүүлэлттэй.

 

 

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр "Object 4202”-ыг Алс дорнодын Камчаткийн "Яасный” баазад амжилттай туршсаны дараа армийн ашиглалтад шилжсэн байна.

"Газета” вэб сайтад бичсэнээр шинээр бүтээгдээд байгаа пуужин манай дэлхий дээрх хамгийн хурдан хийгээд хүчтэй зэвсгээр нэрлэгджээ. Учир нь АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах систем  "Object 4202”-ыг зогсоох боломжгүй нь туршилтын үзүүлэлтээр илэрхий болсон гэнэ.

Мөн ОХУ-ын Тактикийн пуужин үйлдвэрлэгч корпорацийн мэдэгдсэнээр шинэ бүтээл нь яг л Хирошимаг бөмбөгдсөн "Little boy” цөмийн бөмбөг шиг овор хэмжээтэй юм байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.