Өчигдөр Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж, оюутан, цэрэг, ахлах ангийн сурагчдаар цас цэвэрлүүлэх үүргийг Хотын дарга С.Батболд өглөө.
Энэ жил цас ихтэй байгаа нь хотын иргэд, хөдөөгийн малчдыг нэлээн сандралд оруулаад байна. Гэмтэлд явганаас бэртсэн дуудлага өдөрт 100 гаруй ирж байгаа тухай мэдээлсэн. Мөн дээрээс нь замын түгжрэл, осол аваар эрс нэмэгджээ.
Энэ үед иргэд Хотын даргаас "Яагаад давс цацахгүй байгаа тухай" удаа дараа асууж байна. Цас хайлуулагч бодисыг шөнө цацахад өглөө нь арилсан байдаг тухай учир мэдэх нэгэн хүн ярив. Харин нэгэн санаанд оромгүй мэдээлэл олж сонссон нь хотын удирдлагууд 100 тонн бодис авах байсан бол 30-40 тонныг авч элстэй нийлүүлээд зам дээрээ цацдаг гэнэ.
Энэ бол албан бус эх сурвалжаас авсан мэдээлэл юм. Хотын даргын хэлж буйгаар өнгөрсөн онд жилд 13 удаа цас орсон бол энэ жил сард 13 удаа цас орж байгаа нь өнөөдрийн гол асуудал гэнэ.
Шийдвэр гаргах түвшний хүн нь ийм юм яриад сууж байхаар хотын иргэд нэг хэсэгтээ л дагтаршиж, хөлдсөн мөснөөс унаж бэртэх, аваар осолд орох нь буурахгүй юм шиг байна.
Харин хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр "Давсаа хаагуур цацахаа би өөрөө мэдье" гээд хээв нэг телевизэд ярилцлага өгч зогсоно лээ. Тэгэхээр энэ өвлийг тун хатуу л давах нь дээ, Нийслэлийн иргэд минь.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Сэтгэгдэл