Шинэ төмөр замын хэргийг прокурорт шилжүүлжээ


Шинэ төмөр замтай холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаад Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.

 Шинэ төмөр замын хэргийг прокурорт шилжүүлжээ

Уг хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон түүний зөвлөх А.Гансүх, Б.Батзаяа, "Либерти партнерс” компанийг үүсгэн байгуулагч Ч.Ганбат, Солонгосын "Самсунг Си Ти” компанийн захирлыг жил гаруй хугацаанд шалгаж байгаа юм.

 

Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө угаасан бөгөөд нэг ч километр төмөр зам тавиагүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Энэ хугацаанд Б.Батзаяа батлан даалтад гарсан бол Ч.Ганбат оргон зайлж АНУ-д орогнол хүссэн тул тусгаарлан шалгахаар болж түдгэлзүүлээд байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.