Төгрөг унах цагаар...


Төгрөг унах цагаар...Манай улсын эдийн засаг хүнд байдлаасаа гараагүй л байна. Өнөөдрийг хүртэл төгрөг хүчгүйдэж, доллар мандсаар байгаа нь нууц биш. Энэ он гарсаар ам.долларын ханш 1800 төгрөг хүрсэн тохиолдол тун цөөн. 

Гадна, дотны хэвлэлийн хуудаснаа "Монгол Улс 2017 онд дампуурлаа зарлах" магадлал өндөр байна хэмээн шуугиад авсан. Тухайлбал, Хятадын Cиньхуа агентлагаас Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарлаж магадгүй гэсэн мэдээг сонсоод Монголчууд бид үнэхээр их цочиролд орсон. Өнөөгийн энэ байдлаараа цааш эдийн засгаа зүтгүүлвэл дампуурлаа зарлах нь ойртож буй. Гэхдээ Монголын эдийн засгийг сэргээх хүчин зүйл бий. Тэр нь Оюутолгойн далд уурхайн ажил эхэлвэл эдийн засгаа сэргээх бүрэн бололцоотой хэмээн Азийн Хөгжлийн Банкны шинэ тайланд дурьдагджээ.

Өнөөдрийн байдлаар ам.долларын ханшийг Монголбанкнаас 1993 төгрөг, арилжааны банкууд 1990-1993 төгрөгөөр авч байна. Харин 1997-2000 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Ийн төгрөгийн худалдах авах чадвар хоёр дахин унасан ч ам.доллар галзуурав. Өнгөрсөн 2014 оны мөн үетэй харьцуулахад долларын ханш бараг 150 төгрөгөөр өсчихөөд байгаа юм.

Долларын ханшийн өсөлтийн гол шалтгаан бол гадаадын хөрөнгө оруулалт.  Мөн экспортын орлого буурсан нь долларын ханшид нөлөөлжээ. Энэ оны сүүлээр долларын ханшийг 1800 төгрөгт хүргэнэ гэж  Монгол банк тооцоолж байсан. Гэвч амьдрал дээр хэрэгжихгүй явсаар он дуусах бололтой.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.