Герман улсын өмнөд хэсэгт Дэлхийн II дайны үед ашиглаж байсан 1.8 тонн тэсрэх бөмбөг газар доороос илрүүлжээ. Хэрэв тус бөмбөг дэлбэрсэн бол дор хаяж 50 мянган хүнд хохирол учруулах байжээ.
Газар доор он удаан жил хадгалагдсан тэсрэх бөмбөгийг Аугсбург хотын хэсэг барилгачид суурь цутгахаар газар ухаж байхдаа олсон байна. Аугсбург хотын төвд газар доор байсан бөмбөгийн ойр орчимд 32 мянган өрх, 54 мянган оршин суугч амьдардаг байжээ.
Дэлхийн II дайны үед нацист Германы арми Аугсбургаас ухарч байхдаа 1.8 тонн жинтэй тэсрэх бөмбөгийг газар доор булж орхисон нь одоог хэр нь хадгалагдан үлдсэн түүхтэй аж.
Хотын удирдлагууд хэзээ мөдгүй дэлбэрэх аюултай тэсрэх бөмбөгийг аюулгүй болгохоос өмнө зэргэлдээх оршин суугчдыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ.
Сэтгэгдэл