Тиймдээ цоорсон, урагдсан хормойгоо нөхөх гэсэн нарийн бодлого өдрийн бодол шөнийн зүүд болчих чинээ санаагүй АН-ын зкасгийн газрын хувьд толгойны өвчин болсонтой хэн ч маргахгүй ҮНЭН.
Гэхдээ эдийн засгаа сэргээх нэрийдлээр ард иргэдийнхээ халаасыг гөвөх нь тийм ч таатай зүйл биш гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Цагтаа цалгиж цалингаа авахаараа наргиж явсан АН-ын эрх баригчид эргээд 2012 оны сонгуульд ялахдаа нүүр бардам инээмсэглэж БОНД хэмээх их хэмжээний хөрөнгөн дээр хөрвөөж гарынхаа сарвуугаа асгаж байсан гэхэд болно. Энэ л элбэг хангалуун байсан сайхан цагаа дурсаж яваа. Харин эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан шалтгаанаа өөрсдөөсөө өрөөл бусдаас хайж ёстой л хоосон газар самарч хэн нэгнийхээ улыг шагайж эхэлсэн гэж болно. Тиймдээ ч өөрсдийн байгуулсан ШИНЭЧЛЭЛ-ийн засгийн газраа ШИЙДЛИЙН засгийн газраар сольж үзсэн ч тусыг эс олж одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулсан ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ тонгорч унагах аянг эхлүүлчихсэн тухай эх сурвалжууд тунхагласаар...
За энэ ч яахав тасарсан төсвөө ард иргэдийн халаасаар нөхөх гэсэн увайгүй гэмээр аргыг сэдэж байгаа тэдний харахад үнэхээр өр өвдмөөр. Анх Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарч ирэхдээ л эдийн засаг ярьж Өмнөд Солонгос улсын эдийн засгаа аварсан түүхийг ярьж ард иргэдийн чихэн дэх ээмэг, гар дахь бөгжийг авч эдийн засгаа сэргээж болно хэмээн ярьж олны дургүйцлийг төрүүлээд авсан нь одоо түүх болон хоцорсон. Гэхдээ энэ аргаа одоо буюу 2016 оны нэг сараас эхлэн ХУЛГАЙН ЗАМ-аар хэрэгжүүлэхээр зэхсэн гэдгийг өнөөдөр хэнд ч ойлгомжтой хууль тогтоомжууд батласаар...
Тухайлбал: Нийслэл хотын татвар хэмээх НЭГ ХУВЬ, 100 сая ба түүнээс дээш хадгаламжтай иргэдээс бас дахин НЭГ ХУВЬ ийнхүү иргэдийн халааснаас төсвөө нөхөх юм гэнэ. Ямартаа ч хулгай хийх нарийн аргыг олсон эрх баригчид цаашдаа ямар аргаар ХУЛГАЙ ХИЙХ БОЛ.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Сэтгэгдэл