АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын нөлөө бүхий эрхэм Жэймс Клэйпэр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын кибер халдлагын талаар мэдэгдэл хийхдээ, Кремлийн захиалгаар Москвагийн хакерууд дэлхийн 10 гаруй орны сонгуульд нөлөөлсөн гэв.
Түүний үзсэнээр хөрш зэргэлдээ Монгол зэрэг оронд өнгөрсөн зун болсон парламентын сонгуульд санал хураах үйл явцад ноцтой халдлага үйлдэж, энэ төрлийн бүх цахим хэрэгслийг хакердаж, Москвад ашигтай улстөрийн бүлгэмүүдэд дэмжлэг үзүүлсэн гэжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ч орос хакерууд голлох нөлөөтэй ажилласан гэв. Жэймс Клэйпэр удахгүй Москвагийн захиалгаар хийгдсэн сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц хакерын ажиллагаануудын талаар улс, орнуудын мэдээлэлтэй цуг дэлгэнэ гэсэн байна.
Т.Бат
http://time.mn/content/83023
Сэтгэгдэл