Зөвшөөрөлгүйгээр барилгын ажил явагдаж байхад хяналт тавих, таслан зогсоох үүрэгтэй байгууллагууд хаана байна вэ?


Зөвшөөрөлгүйгээр барилгын ажил явагдаж байхад хяналт тавих, таслан зогсоох үүрэгтэй байгууллагууд хаана байна вэ?Монголчууд бидний хөгжилд саад болж байгаа зүйл албан тушаалтны авлига гэдэгтэй хэн хүн санаа нийлэх биз ээ.  Цагаан дээр хараар бичсэн хууль журмыг илтэд зөрчиж, барилга барих зөвшөөрөлгүй атлаа барилгын ажлаа явуулсаар нэг мэдэхэд  олон давхар каркаса угсарч, энэ хооронд хяналт тавих ёстой байгууллага, албан тушаалтан нь чимээгүй байсаар эцэс сүүлдээ  барилгын хөдөлмөр аюулгүй ажиллагааны  норм стандарт зөрчигдөж улмаар  эрдэнэт хүний амь нас эрүүл мэндэд  аюул учирч байсан  саяхны түүх бидэнд бий.

Харамсалтай нь өнөөдөр ч гэсэн ийм байдлаар барилгын ажил явагдсаар байгаа газрууд байгаа гэх, тэдгээрийн нэг бол  Зайсан толгойн орчимд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил явуулж байгаа Жи Эн Моторс Тур ХХК-ийн тухай мэдээлэл юм.

 

Хэзээнээс Зайсангийн эргэн тойрны газар БОНХЯ-ны үе үеийн сайд нарын "гараар орж зарагдаж” дууссан гэж эх сурвалжууд мэдээлэх  юм билээ.  Тэгвэл энэ газар ч гэсэн тийм замаар "явж” эхлэснийг Нийслэлийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч таслан зогсоохыг зорьжээ.

 

УИХ-ын тогтоолыг БОНХЯ зөрчжээ

2013 оны 2 сард УИХ-аас батласан  Нийслэл хотыг  2020 он хүртэл хөгжүүлэх тогтоолд Нийслэлийн Хан-Уул  дүүргийн 11–р хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн эргэн тойронг ногоон байгууламж бүхий олон нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглахаар тусгажээ. Гэтэл БОНХЯ-аас дээр дурьдсан нутаг дэвсгэрт дур мэдэн газар олгож, УИХ-аас батлагдсан Нийслэл хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг  ноцтойгоор зөрчсөн шийдвэрийг гаргасан байна. Энэ тухай 2014 оны 09 сарын 23-ны  өдөр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Бат-Эрдэнийн УИХ-ын байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хороо болон БОНХЯ-д илгээсэн албан бичгээс тодорхой харж болно.1

Холбогдох дүрэм, журмыг зөрчин, өөрийн эзэмшлийн газар гэх нэрийдлээр Зайсан толгой руу өгсөх  замын баруун  талд "Жи Эн Моторс Тур” гэгч компани нь  зөвшөөрөлгүйгээр барилгын газар шорооны ажлаа явуулсаар байсан тул 2014 оны 10 сарын 08-ны өдөр НИТХ-ын дарга  Д.Баттулга  01/479 тоот Зөрчил арилгуулах тухай албан бичгийг Цагдаагийн Ерөнхий газрын олон нийтийн  аюулгүй байдлыг хангах газарт илгээсэн байна. Тус албан бичигт "Жи Эн Моторс Тур”  ХХК нь  барилгын ажлыг эхлэх,  үргэлжлүүлэх, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажлыг эхлүүлсэн байгаа нь  Барилгын тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16-д заасан "Барилга угсаралтын ажлыг  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Зөрчлийг арилгуулах хүртэл газар шорооны ажлыг  түр хугацаагаар зогсоосон акт тавьсан боловч   дээрх компани  улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг бийелүүлэхгүй,  хууль зөрчин зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна” гэжээ.

Жи Эн Моторс Тур  гэдэг компани  ямар  "том ар талтай”  болохоороо барилгын зөвшөөрөлгүй ажлаа эхлүүлээд зогсохгүй, шаардлага  тавьсан улсын  байцаагчийн  шийдвэрийг  үл тоодог  юм бол. Ямар сайндаа л  НИТХ-ын дарга Д.Баттулга албан бичгээр энэ компанийн зөрчлийг арилгуулах тухай  ЦЕГ, НМХГ, НЕТГ, НЦГ, Хан-Уул дүүргийн цагдаагийн I  хэлтэст хандах вэ дээ?

2

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар НИТХ-ын шийдвэрийг давж  зөвшөөрөл олгов

НИТХ 2014 оны 12 сарын 15-ны өдөр 227 тоот  тогтоол гаргалаа. Энэхүү тогтоол нь УИХ-аас батласан Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийн дагуу Зайсан толгойн орчмыг ногоон байгууламжийн бүсийн зориулалтаар  ашиглахаар тусгасныг мөрдөх, улмаар энэ  нутаг дэвсгэр орчимд шинээр барилга барих асуудлыг  түр зогсоохыг Нийслэл хотын Засаг дарга Э.Бат-Үүлд даалгахаар болжээ.3.2

Гэтэл сонирхолтой нь  Нийслэлийн удирдлагуудад  "дийлддэггүй  хадны мангаа” болоод байсан өнөөх "алдарт”  Жи Эн Моторс Тур  компанид   дээрх тогтоол батлагдахаас  7 хоногийн өмнө буюу 2014 оны 12 сарын 08-ны өдөр Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газраас 543/2014 тоот 10 давхар байшин барих ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг  НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа гэх хатагтай олгожээ. 3.1

НИТХ-ын дарга Д.Баттулгын гарын үсэгтэй Зөрчил арилгуулах тухай албан бичиг НЕТГ-т очсон байтал  эл газраас шийдвэрийг эсэргүүцэж байгаа мэт  Жи Эн Моторс Тур  компанид барилгын ажлын зөвшөөрөл өгдөг нь юуны учир вэ? Магадгүй энэ хэргийн цаана авлига, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна.

Дарга даамалдаа дахин үүрэг өгөв

Цэрэг хүн даргынхаа тушаалыг үг дуугүй биелүүлэх ёстой  гэдэг. Харин төрийн албанд  дээд албан тушаалтны албан бичгээр өгсөн үүргийг санаатай юмуу санамсаргүй биелүүлэхгүй байх,  түүгээр ч үл барам бүр  эсэргүүцэж шийдвэр гаргаж болдог бололтой. Хууль бусаар үйл ажиллагаагаа явуулж байгаа  Жи Эн Моторс Тур компанийн үйл ажиллагааг зогсоо гэдэг үүргийн НИТХ-аас өгсөөр атал харин  ч бүр  тухайн компанийг дэмжээд байгаа мэт барилга барих зөвшөөрлийг олгосон тухай дээр дурьдсан.

Энэ бүхний дараа 2015 оны 4 сарын 13-ны өдөр НИТХ-ын дарга Д.Баттулга НЕТГ-ын дарга Н.Нацагдоржид 01/181 тоот Зөрчил арилгуулах тухай албаат тоот илгээв. Ингэснээр Д.Баттулга дарга НЕТГ-д  байгаа  Жи Эн Моторс Тур компанийн Зөрчил арилгуулах тухай 2 дэх албан бичгээ өгч байгаа нь энэ юм.

Албан бичгийн утга нэн тодорхой…, хэлсээр ярьсаар атал танай байгуулагаас байгаа  Жи Эн Моторс Тур компанид барилгын ажил явуулах зөвшөөрөл олгодог нь юуны учир вэ, нэн даруй энэ энэ зөвшөөрлөө хүчингүй болгохыг Д.Баттулга даргаас НЕТГ-т  мэдэгдсэн байна. 4

Харин энэ удаад НЕТГ түргэн шуурхай ажиллаж 2015 оны 4 сарын 15-ны өдөр НЕТГ-ийн орлогч дарга  Э.Анарын гарын  үсэгтэй   07/1139 тоот албан бичгээр   "Жи Эн Моторс Тур”  компанид  хандан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосноо мэдэгджээ. Тэгэхдээ НЕТГ –ын зүгээс зөвшөөрлийг нь цуцлах болсон хэргийн "гол  буруутан”-ыг НИТХ-ын дарга Д.Баттулга мэтээр харагдуулахаар албан бичгээ бичсэн мэт.5.1

Зөвшөөрөлгүй ч үйл ажиллагаагаа явуулсаар байж болох уу

Ийнхүү хагас жил гаруй хугацаанд өөр хоорондоо шийдэлцсэн албан бичгүүдийн учиг тайлагдаж, Зайсан толгойруу өгсөх замын баруун хаяанд барилга барихаар "улайран зүтгэсэн” Жи Эн Моторс Тур компанийн үйл ажиллагааг хуулийн дагуу зогсохоор болжээ. Гэтэл  Жи Эн Моторс Тур компани нь барилгын ажлаа зогсоохын оронд шөнө дөлөөр ажиллаж, барилгаа үргэлжлүүлэн барисаар байгаа ажээ.

Нийслэл хотын иргэдийн  эрүүл аюулгүй  орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангах үүднээс УИХ, НИТХ-аас  гаргасан  Зайсан толгойн орчмын газрыг ногоон байгууламж болгон  тохижуулах  шийдвэр энэ мэтчилэн хувийн компаниудын  эргүүцэлтэй тулгарч  байна. Дээр нь энэ чиглэлд төрийн байгууллагын уялдаа дутмаг байгаа нь харамсалтай. Нэгэнт үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр эрх бүхий холбогдох газраас гарсан атал түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй   НМХГ, НЦГ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэсийн дарга удирдлагууд юунд  хойргошин хойш сууна вэ.

Магадгүй тэд мэдээгүй, хараагүй дүр эсгэж, хувийн компанийн барилгын ажлыг нь үргэлжлүүлсээр  хэсэг хугацааны дараа  олон давхар байшингийн каркаса баригдсан хойно, "буулгах боломжгүй боллоо” гэдэг шалтгаанаар  барилгаа барьж авах гэсэн хувийн компанийн заль мэх байгаа юм биш биз гэсэн  бодол төрж байна. Хэрэв  ийм нөхцөл байдал учрахад хүрвэл үүний цаана үүрэг хүлээж, хуулийг хэрэгжүүлж  ажиллах ёстой Мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллага "авлигад өртсөн” байж болзошгүй гэсэн ажиг сэжиг  төрөх  үндэслэл бий болох бус уу.

Барилгын  зөвшөөрөлгүй  атлаа   Жи Эн Моторс Тур  компани шиг шөнө ажиллаж   барилга барьж болдог юм бол  Нийслэлийн иргэд та бид хаа хүссэн газартаа гагцхүү шөнөөр ажиллаж барилга барьж болно гэсэн хэрэг биш  үү…

А.Гал


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • Mark

  • 2016 May 12 13:48
  • Group: Guests
  • Registered --
  • Status:
  • 0 Comments
  • 0 Articles
^
z2FtyG http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
  • Dislike
  • 0
  • Like
  • Dorian

  • 2016 October 10 16:40
  • Group: Guests
  • Registered --
  • Status:
  • 0 Comments
  • 0 Articles
^
I'm afraid that number's ex-directory http://www.cfastresults.com/why-cfast/ challenge duloxetine 60 mg buy encounter available A temporary 5.25% rate was also imposed in 2004 during a one-year repatriation holiday. While that did induce a surge of money coming back to U.S. shores, studies have shown it didn't produce the biggest economic bang for the buck.
  • Dislike
  • 0
  • Like
  • Markus

  • 2016 October 10 17:07
  • Group: Guests
  • Registered --
  • Status:
  • 0 Comments
  • 0 Articles
^
I sing in a choir http://www.cfastresults.com/why-cfast/ collector passed buy generic cymbalta yours That might sound like a long time, but in Sweden, where there were no direct bank bailouts after the 2008 crisis, it takes an average of 140 years to pay down home loans. Children or next of kin assume the debt when the mortgage outlives the original buyer, though policymakers there are considering changes to encourage speedier repayment, and a maximum loan to value of 85 percent was introduced in 2010.
  • Dislike
  • 0
  • Like
  • Valeria

  • 2016 October 10 19:27
  • Group: Guests
  • Registered --
  • Status:
  • 0 Comments
  • 0 Articles
^
An accountancy practice http://www.cfastresults.com/why-cfast/ fined buy duloxetine online reeds personality Lawmakers in the House agreed on Friday to open negotiationswith the Senate over a final version of the five-year, $500billion bill. Its salient agricultural initiative, but one thatis mostly not controversial, is an expansion of federallysubsidized crop insurance by 10 percent.
  • Dislike
  • 0
  • Like
  • Jeffery

  • 2016 October 10 19:57
  • Group: Guests
  • Registered --
  • Status:
  • 0 Comments
  • 0 Articles
^
I'm in a band http://www.cfastresults.com/why-cfast/ weird foe buy duloxetine hcl answer A medical report from Dr. Michael Levy of Johns Hopkins University in Baltimore that was submitted to the IPC suggested that if Arlen were to get years of physical therapy, she might be able to walk again.
  • Dislike
  • 0
  • Like