“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нэгжлэг хийсэн мөрдөн байцаагчийг зоджээ


Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгах ажлын хэсгийнхэн "Эрэл” компанийн захирал, Эх орон намын дарга Б.Эрдэнэбатын албан өрөөнд болон гэрт нь өнгөрсөн пүрэв гаригийн үдэш нэгжлэг хийжээ.

Түүнийг Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан "Эрэл” компанидаа ямар ч барьцаа өгөлгүйгээр хоёр удаа зээл авсан. Үүнийгээ эргэн төлөөгүй, Хөгжлийн банкны удирдлагууд Б.Эрдэнэбат нарын хооронд хувийн ямар нэг ашиг сонирхол байж болзошгүй гэж үзээд тайлбар мэдүүлэг, зарим эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авахаар АТГ, ЭЦГ-ын ажлын хэсгээс томилогдсон мөрдөн байцаагч Батболд гэдэг хүн очжээ. Бидэнд олдсон мэдээллээр Б.Эрдэнэбат эхлээд 14 сая, дараа нь есөн сая ам.доллар ямар ч барьцаагүй авч, нэг ч төгрөг эргэн төлөөгүй гэнэ.

Ийнхүү үзлэг шалгалт хийж эхэлтэл Б.Эрдэнэбат мөрдөн байцаагч Батболдыг нэг бус удаа цохиод авчээ. Зарим эх сурвалж 2-3 удаа алгадсан гэсэн мэдээлэл өгч байна. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Өнөөдөр сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ЦАГААН САР | 2017/01/24 21:45
БОЛЬЁ ОО