“Гоо хатан” эмнэлэг хүний зовлонгоор мөнгө олдог уу?



Зөвхөн мөнгө л байхад хөөрхөн болох асуудалгүй хэмээн үздэг бүсгүйчүүд маань сайтар судалсны эцэст сонголтоо хийх нь чухал гэдгийг нэгэн баримт харуулав. Сүүлийн үед нэрлээд ч барахгүй олон шидтэй үйлчилгээ нэвтэрч үүнийгээ дагаад хувийн гоо сайхны эмнэлгүүд ч эрчээ аваад байна. Чухамхүү олны танил эрхмүүдийг нүүр царайгаараа сонгож хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тасралтгүй сурталчилж байгааг хараад хэн хүнгүй гэмгүй нүүрээ мэсээр тоглуулах хүсэл төрдөг болж гэхэд буруудахгүй болов уу? Сар шинийхээ өмнө цуглуулсан хамаг мөнгөө муухай болохын төлөө зориулж хохирсон тухайгаа нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа олонд сэрэмжлүүлэг болох үүднээс нийтэлжээ. Тэрээр "Хүн бүр уншаарай. Хэзээ ч битгий энэ эмнэлэгээр үйлчлүүлээрэй. Үнэхээр муухай юм. Ээж маань 50 гарч яваа хүн байгаа юм. Цагаан сараар гоё болно гээд хадгалсан бүх мөнгөө бариад очсон. Гоё болно эгчээ гээд л амлалт өгөөд л байсан. Одоо бүүр нүүрээр нь юм гараад эрээн цоохор нүүртэй сэвх нь тодроод бүүр муухай болчихсон. Бүүр бодохоор гомдоод байх юм. Өөрсдөө эмэгтэй хүмүүс байж луйвар хийж мөнгө олдог. Ээжийг очсон өдөр бас нэг эгч ирсэн хөмсөгөө шивүүлсэн сар болохгүй арилчихлаа гээд бөөн юм болоод байсан. Бидэнд хамаагүй гээд бараг буцаачихаж байна лээ. Арай л гомдмоор муухай газар юм” хэмээн гомдолложээ. Гоё сайхан болох гэж гоо сайхны хагалгааг сонгож болох ч эд хөрөнгө, сэтгэл зүй, гоо сайхнаараа хохирч болох нь энүүхэнд байхад олны амыг дагаж ямар ч найдваргүй газар сонгохгүй байхыг энэхүү мэдээллээр уншигч танд анхааруулж байна.

 

 

Эх сурвалж:Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.