А.Гинсбергийн компани, Н.Энхбаярын компанийн хооронд хийгдсэн МАХН-ын байрыг худалдах, худалдан авах гэрээ /фото/


А.Гинсбергийн компани, Н.Энхбаярын компанийн хооронд хийгдсэн МАХН-ын байрыг худалдах, худалдан авах гэрээ /фото/Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт бусдыг залилсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй билээ. Уг хэргийн эх болсон МАХН-ын Төв байрыг 500 мянган ам.доллараар худалдах гэрээг "Империал гоулд” компанийн үүсгэн байгуулагчийн бие төлөөлөгч болох еврей гаралтай Бельги улсын иргэн Васили Мечкаров "Эскон” компанийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлтэй 2011 онд байгуулжээ. Мэдээж Д.Цэнгэлийн ард Н.Энхбаяр, Васили Мечкаровын ард А.Гинсберг байсан аж. А.Гинсберг нь АНУ-ын томоохон бизнесмэн, хөрөнгө оруулагч, тэрбумтан, "CED” группийн гүйцэтгэх захирлын орлогч. Нэгэн үе Хилари Клинтоны дүү Келлитэй гэрлэж байжээ.
Ингээд МАХН-ын байрыг худалдах, худалдан авах гэрээг бүрэн эхээр нь хүргэж байна.

http://www.sonin.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.