Ардчилсан нам 27 жилийн ойгоороо таван гишүүнээ Чингисийн одонгоор шагнажээ. Тэд анхан шатны намын үүрийн даргын алба хашдаг аж.
Архангай аймгийн Цахир сумын Ардчилсан намын дарга Д.Галбаатар 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны орон нутгийн сонгуульд намаа удирдан ялалт байгуулсан төдийгүй УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч хамгийн олон санал авдаг уламжлал тогтоожээ.
Дундговь аймгийн Өлзийт сумын Ардчилсан намын дарга А.Эрдэнэбат 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны орон нутгийн сонгуульд намаа удирдан зургаа дарааллсан ялалт байгуулж, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид хамгийн олон санал авсан байна.
Өвөрхангай аймгийн Уянга сумын Ардчилсан намын дарга Т.Болдбаатар, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ардчилсан намын дарга Б.Ганцогт, Хэнтий аймгийн Биндэр сумын Ардчилсан намын дарга Н.Алтангэрэл нар амжилтаараа эн зэрэгцэж намын дээд шагнал болох Чингисийн одонгоор шагнуулжээ.
Сэтгэгдэл