Эдгээр
хуулийн төсөлд хадгаламжийн хүүгээс татвар авах, тэтгэврийн насыг үе
шаттайгаар нэмэгдүүлэх, автомашин болон архи, тамхи, шатахууны онцгой
албан татварыг нэмэх заалтууд тусгасан юм. Хуулийн төслүүдийг өнгөрсөн
баасан гарагт Төсвийн байнгын хороо хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "100 сая
доторх хадгаламжид гар бүү хүр. Хүүхдийнхээ боловсролд зарцуулахаар
хуримтлуулж байгаа мөнгөнд татвар ногдуулах шаардлагагүй” гэлээ.
Сэтгэгдэл