2017 оны Олон Улсын Хүүхдийн Форумаас /International Children’s Forum of Charity/ Гүрж улсын Батуми хотноо зохион байгуулагдах "BEST PRINCESS OF THE WORLD-2017” Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Сэлэнгэ аймгийн "Тэргүүн Мисс” Жаргалсайханы Сувд , "LITTLE MISS WORLD-2015”Дэлхийн миссийн тэмцээний "Үндэсний ялагч”, "БЯЦХАН МИСС-2015” Улсын уралдаант тэмцээний "Тэргүүн Мисс” Цацралтын Мичидмаа нар оролцохоор 2017оны 4 сарын 15-ний өдөр БУЯНТ-УХАА ОУ-ын нисэх буудлаас их амжилтын гараа руу хөдөллөө.
Бяцхан миссүүддээ амжилт хүсээд "АЛТАН ТИТЭМИЙГ” эх орондоо авчрахыг хүсэн ерөөе.
БЯЦХАН ЗҮРХ МИНЬ БАГАДАХГҮЙ
БАХАРХЛААС БАХАРХАЛД ТЭМҮҮЛНЭ...
Сэтгэгдэл