Энэ өдрийн зурхай /2017.04.24/


Энэ өдрийн зурхай /2017.04.24/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 28. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, таван шар мэнгэтэй, цагаагчин могой өдөр.

Барилдлага: Рашаан 
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
Суудал: Уул

Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Сонголт хийх, өрнөж буй үйл явдлын мөн чанарыг олж харах өдөр. Мөн таны бүх талын хатуужлыг шалгана. Түр зуурын саад бэрхшээлийг нэр төртэйгээр даван туул. Бүх талаар өөрийгөө өөдрөг байлга. Та үүнийг чадах болно. Хамтрагч, даргатайгаа харьцахад хүндрэл үүснэ. Энэ өдрийн таагүй явдал залуу гэр бүлд бага зэрэг эмх цэгцгүй байдал үүсгэнэ.


ҮХЭР (4/20-5/20)

Та дотны хүмүүс болон доод ажилтнуудаа шударга бус. Ширүүн хандаж магадгүй. Дотны хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, дотны хүмүүстээ таатай сэтгэгдэл төрүүлж чадна. Энерги буурах, сэтгэлээр унаж болзошгүй бөгөөд энэ нь бэртэл, таагүй явдалд хүргэж болзошгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эрүүл мэнд таны санааг тийм ч их зовоохгүй. Сэтгэл санааны байдалдаа санаа тавь. Намуухан хөгжмийн аянд бясалгал хийж тайвшир. Шүдний эмчид очиж шүдээ эмчлүүл. Илүү дутуу асуудалгүйгээр бүх зүйлээ шийдэж чадна. Мөнгөний ухаангүй үрэлт зогссон, хэрэв ямар нэг үнэтэй зүйл авсан бол энэ нь оносон зүйл байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Энэ өдөр албан тасалгаа болон байраа төлөвлөгөөтэйгөөр засварлаж эхлэхэд тохиромжтой өдөр. Ажил хэргээ өөрчлөн төлөвлөхөд багагүй зардал гарна. Албан тасалгаандаа анхаарлаа хандуулж бай. Түүн дотор магадгүй ямар нэг зүйлийг боловсронгуй болгох шаардлагатай байж мэднэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Та найзыгаа хайрлах, хүндлэх, нэг зорилготой, бие биенээ сайн ойлгож, асуудлуудаа бага дээр нь шийдэх хэрэгтэй. Таны эхлэхээр төлөвлөөд, хойш тавьж байсан санааг чинь хэн нэгэн танаас урьтан удирдлагад санал болгосныг сонсоход бэлэн бай.


ОХИН (8/23-9/22)

Улс төрчид, мэс засалчид, удирдагчид, сэтгэл зүйчид амжилттай ажиллах өдөр. Тэд нөхцөл байдал, хүмүүст нөлөөлөх чадвар, туршлагаа өвөрмөц байдлаар харуулна. Нэгэн хэвийн ажил танд зохихгүй. Ийм ажлыг та гүйцэтгэж чадахгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сэтгэлд сайхан мэдрэмж төрнө. Романтик хайраа өвөл хүртэл бусдаас нууна. Бусадтай сээтэгнэж замбараагүй холбоо тогтоовол таны үнэнч зүрхийг шархлуулна. Нөлөө бүхий хүмүүс, албан тушаалтнуудтай болгоомжтой харьц. Хайр сэтгэлийн асуудал дээр санасан зүйл бүтэхгүй, журамгүй үйлдэлтэй тулгарна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдөр хэтийн төлвийн сайн сайхны үүд нээгдэнэ. Хүмүүстэй анхааралтай тооцоотой ханд. Олон хүн харамч, биеэ бодсон байдал, шунал тачаалын шалгуурт өртөх болно. Бий болсон асуудал бол таны гаргасан алдаа, үйл ажиллагааны эмх цэгцгүй байдал, нууц мэдээллийг хадгалж чаддаггүйг байдлаас тань үүдсэн бололтой.


НУМ (11/22-12/21)

Одоо байгаа удирдлагын бүтцэд юм уу өөрийн албан тушаалд сэтгэл хангалуун бус байгаагаас зөрчил үүснэ. Таныг хүрээлж буй орчин, нөхцөл байдал таныг урьдынхаас илүү дарамталж байгаа мэт санагдаж, таны эсэргүүцэл нэмэгдэнэ. Эрүүл мэнддээ анхаар, бие муудаж магадгүй.


МАТАР (12/22-1/19)

Өөдрөг үзэл таны замыг заана. Хайртайгаа учирч сэтгэл өөдрөг аз жаргалтай байна. Хоосон дэмий зүйл мэт санагдавч зүрх сэтгэлийнхээ төлөө юугаа ч бүү хайрла. Танд янз бүрийн муу юм ярьсан ч ирээдүйдээ бүү санаа зов.


ХУМХ (1/20-2/18)

Уран бүтээлчид амжилтад хүрч, уран бүтээл нь урт настай байх болно. Төрийн болон нийгмийн зүтгэлтнүүд ч мөн багагүй амжилт олно. Олон нийтийн шугамаар амжилтад хүрье гэвэл та өөртөө жинхэнэ улс төрч чанарууд болох итгэл үнэмшилдээ үнэнч байх, логик сэтгэлгээ, тооцоотой байхыг суралц. Бусад хүмүүсийн удирдлага болгодог нарийн шалтгааныг ойлгохыг оролдоод үз.


ЗАГАС (2/19-3/20)

Хоёрдмол өдөр. Сайнаар бодоход та бусдад туслана. Муугаар бодоход сайн бүхнийг өөртөө булаан авдаг. Өөрийн хувийн сонирхлын төлөө хүн бүхнийг ашиглаж чаддаг болохоо илрүүлнэ. Хэрвээ таны ойр дотны хэн нэгэнд хайр халамж, тусламж шаардагдвал та л сэтгэл харамгүй үнэнч зан чанараа харуулах хэрэгтэй.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.