Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж сэрүүхэн байна.
2017 оны 04-р сарын 25-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 6 хэм дулаан байна.
2017 оны 04 дүгээр сарын 25-ны 20 цагаас 04 дүгээр сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2017 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дуаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 28-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 29-нд говь, тал хээрийн нутгаар, 30-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хүрэн бэлчир, Дархадын хотгороор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
Сэтгэгдэл