Синхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн орлогч сайд Ван Ян Хятадад айлчилж буй Канадын Сангийн сайд Билл Морнеау, Олон улсын худалдааны сайд Мелание Шампане нартай хэлэлцээ хийж, Хятад, Канадын эдийн засаг, банк санхүүгийн стратегийн яриа хэлэлцээг хамт эхлүүлэв.
Ван Ян: Хятад, Канад хоёр орон бол Ази Номхон далайн бүс нутгийн чухал орон. Мөн Их хорийн чухал гишүүн орон юм. Хятад, Канадын найрамдлыг бэхжүүлж, ажилч хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөх нь хоёр орны ард түмэнд үр ашиг хүртэээхээр барахгүй мөн дэлхий дахин, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалахад тустай юм. Хятад, Канадын эдийн засаг, банк санхүүгийн стратегийн яриа хэлэлцээг зохион байгуулж байгаа явдал бол Ши Жиньпин даргын Канадын удирдагчтай хийсэн уулзалтын чухал нийтлэг ойлголт бөгөөд ерөнхий сайд Ли Кэчян, ерөнхий сайд Труде нарын олон удаагийн дэвшүүлсэн шаардлага юм. Хятадын тал Канадын талтай хамт хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг бодитоор хэрэгжүүлж, хоёр талын хоёр орон болон бүх дэлхийн стратегийн, урт хугацааны, эдийн засгийн бүх талын зохицуулалтыг эрчимжүүлж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, шинжлэх ухаан техник, цэвэр эрчим хүч, дэд бүтэц, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөн, Хятад, Канадын стратегийн түншийн харилцааны хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэхийн төлөө юм гэжээ.
\Сайн-Өлзий\ ХОУР
Сэтгэгдэл