Ээжийг нь оролдоод хүүд нь буудуулсан хэрэг гарчээ


Ээжийг нь оролдоод хүүд нь буудуулсан хэрэг гарчээБулган амйгийн Бугат сумын 2-р багт согтуу эр өөрийнхөө ээж шиг хүнийг бэртэй нь цуг оролдож байгаад хүүд нь буудуулсан гэх хэрэг гарчээ. Буудуулсан Ш.Б нь хохирогч нарыг татаж чангаах байдлаар биед нь халдаж хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан, галт зэвсэг хэрэглэн танхайрсан гэж буруутгагдсан бол буудсан гэх  Ө.Э нь "эзгүй хойгуур ээж, эгч нарыг элэг барьж дээрэлхлээ" хэмээн үүрч явсан "СZ2527 М” загварын бууг булаан авахаар ноцолдож байх явцдаа болгоомжгүйгээр буудаж биед хүнд зэргийн гэмтэл учруулсан, мөн иргэн Ш.Б-ыг  болгоомжгүйгээр буудсаны улмаас биед гэмтэл учирсан гэдгийг мэдсэн атлаа яаралтай тусламж үзүүлэлгүйгээр санаатайгаар орхиж явсан гэж яллагджээ. Буудуулсан хэрэгтэн "…Би ямар нэг байдлаар хүн хүчиндэх гэж дайраагүй. Надад хүн буудах ямар ч шалтгаан байгаагүй. Би урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан хүн энэ талаар сайн мэднэ. Яагаад намайг хүчиндэх гэж дайрсан, гэрийн гадаа очиж гэрт буудсан гэж мэдүүлсэн талаар ойлгохгүй байна. Элбэгдорж бид хоёр яах гэж голын цаана буу булаацалдсан талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан намайг морин дээрээс татаж буулган миний бууг булааж аваад над руу бууг чиглүүлж байгаад гохыг нь дарсан” гэжээ. Харин буудсан нь "…Модон очоод Пад трактор маань эвдэрсэн тул би явган явсаар орой 5-6 цагийн орчим намайг модноос гарч ирэхэд Бямбацогт манай ээжийг хөөгөөд явж байсан. Ээж миний хажуугаар гарахдаа наадах чинь аллаа, буудна гэнэ, чи яасан уддаг юм гэж хэлсэн. Тэгтэл Бямбацогт хүрч ирээд мориноосоо буугаад буугаа авч урдаа тавиад суусан. Надад буугаа өг гэхэд өгөхгүй гээд бууг булаацалдсан. Бямбацогт өөрөө бууны гохыг дарсан” гэжээ. Харин согтуу эрд хөөгдсөн ээж нь "…14 цагийн үед намайг хониноосоо гэртээ ирэхэд манайхтай ойролцоо нутагладаг Батмөнх танихгүй залуугийн хамт мотоцикльтой, архи уусан бололтой халамцуу ирсэн ба танихгүй гэх залуу нь арай гайгүй байсан. Батмөнх бага зэрэг монгол архи уучихмаар байна гээд байхаар нь манай бэр 1 литр монгол архи гаргаж өгсөн. Тэгээд би буцаж хониндоо яваад, гэрт манай бэр, Батмөнх, танихгүй залуу гурав үлдсэн. Нилээд хугацааны дараа намайг гэртээ ирэхэд танихгүй залуу, манай бэрийн гараас татаж унагаагаад л, татаж чангаагаад байсан. Би "чи наад хүүхэд тавиач" гэхэд тоосон шинжгүй байсан. Намайг гэр рүү ороход буу, дайзтай сум, том хутга зэргийг гэр налуулаад тавьчихсан байсан… танихгүй залуу гэрт орж ирээд надаас архи, тамхи асуусан. Би "тамхи байхгүй” гэж хэлэхэд "байх ёстой” гээд архи, тамхи нэхээд байснаа хүрч ирээд надтай ноцолдоод "та бид хоёр л мэднэ шүү дээ, та бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй шүү дээ" гээд байхаар нь би нэг л биш болох нь  гэж бодоод зугтаад гарсан. Намайг гарахад миний хойноос гарч ирээд дээлнээс татаж, чангаагаад  дээлийн хормойгоор гараа оруулаад өмдний захаас барьчихаад гэр рүү оруулах гээд түлхээд байсан. Би "чи чинь яасан хөгшин, залуу хоёрыг ялгахаа больчихсон хүн бэ” гэж хэлээд алгадах гэтэл намайг тавьчихаад "чиний үхэх цаг чинь болж" гээд буу аваад суугаагаараа гэрийн хаалгаар чиглүүлж байгаад буудчихсан. Би буудсаны дараа "энэ хүн намайг алах юм байна" гэж бодоод айгаад босоод зугтаасан… төв зам дээр зогсож байсан жижиг машиныг чиглээд даллаж, орилж дуудсан боловч намайг сонсохгүй дээшээ жалга өгсөөд явчихсан. Цагаан машины өгссөн жалганаас манай хүү ганцаараа алхаад гарч ирсэн… тосож очоод "намайг хүн буудаж алах гэж байхад чинь хурдан ирэхгүй яасан юм бэ" гэж загнасан… гэнэт буу дуугарахаар нь "хүүг маань буудчихлаа” гэж бодоод харсан чинь манай хүү бууг нь аваад гэр рүүгээ хурдан хурдан алхаад явж байгаа харагдсан, харин танихгүй залуу газар хэвтэж байсан” гэжээ.

 

NUUTS.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.