Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан


Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2017 оны 05-р сарын 22-ны өдрийн 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 19 хэм 20 цагт 16 градус дулаан байна. 

Улаанбаатарт 15 цагт:  20 градус дулаан, харьцангуй чийгшил 16 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2017 оны 05 дугаар сарын 22-ны 20 цагаас 05 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 17-22 хэм Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм өдөртөө 25-30 хэм бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм  өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 17-22 хэм Сэлэнгэ, Хараа голын сав нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 24-29 хэм бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос  секундэд 6-11 метр. Шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн,  өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй.. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 хэм өдөртөө 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм өдөртөө 23-25 градус дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 24-нөөс 05 дугаар сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын   нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд  зарим газраар секундэд   14-16 метр, 27-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар секундэд түр зуур   20-22 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө   19-24 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав нутгаар  шөнөдөө 13-18 хэм өдөртөө 31-36 хэм бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 27-32 градус дулаан байна.  27-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.