Шуурхай мэдээ: ДЭМА эмнэлэг дусал залгаж чадалгүйгээр хүний амь нас хохироожээ


Шуурхай мэдээ: ДЭМА эмнэлэг дусал залгаж чадалгүйгээр хүний амь нас хохироожээ

Эмнэлэгт дусал залгуулахаар очсон биш амь насаа алдсан хэрэг гарлаа.

Борооны дараах мөөг шиг олширсон хувийн эмнэлгүүдэд тавих  мэргэжлийн байгууллагууд хяналтаа сайжруулах шаардлагатай болжээ.   Сошиал орчин, хэвлэл мэдээллийн байгууллагаар гадаадын  шилдэг эмч нараас бүрдсэн, сайн эмнэлэг гэж рекламдсан байдаг ч сурталчилж байгаа  шигээ байдаггүй нь харамсалтай.

Монгол, БНСУ, Тайвань улсын хамтарсан ДЭМА гэх эмнэлэгт дуслын шингэн хийлгэхээр очсон  иргэн Л-ын амь насыг тус эмнэлгийн  эмч хохироосон тухай мэдээлэл бидэнд ирлээ. Иргэн Л  охиныхоо  хамтаар Нарны гүүрний баруун талд Алтай хотхоны хойно байрлах "ДЭМА -Араат уул” эмнэлэг дээр өнөөдөр 13:00 цагт дуслын  шингэн хийлгэхээр очоод 13:10 цагт  харамсалтайгаар амиа алджээ.  Иргэн Л  нь элдэв өвчин хуучгүй, эрүүл саруул, тус эмнэлэг дээр өөрөө явж очоод  дуслын шингэн хийж чаддаггүй тус эмнэлгийн чадваргүй эмч нарын  гарт насан эцэслэжээ.

Хохирогч Л-ийн ар гэрийнхний ярьж байгаагаар дуслын шингэн хийсэн эмч О гэгч эмчилгээнд хайхрамжгүй хандсанаас болсон гэж үзсэн байна. Ямартай ч шилдэг, мундаг гэж өөрсдийгөө  сурталчилдаг ДЭМА эмнэлэг ийнхүү  эрдэнэт хүний амь насанд хүрсэн байна.

Гадны хөрөнгө оруулалттай,  хамгийн сүүлийн үеийн эмчилгээний тоног төхөөрөмжтэй, лабораторийн цогц үйлчилгээтэй, гадаадын шилдэг эмч мэргэжилтнээс бүрдсэн гэж ярин  олны анхаарлыг татсан эмнэлэг ийнхүү дуслын тариа хийж чадалгүйгээр эрдэнэт хүний амь насыг хохироожээ. Хохирогчийн бие эвгүйцсэн даруйд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг тус эмнэлгийнхэн түргэн шуурхай үзүүлээгүйгээр барахгүй, ар гэрийнхний хэлж байгаар  бие нь эвгүйтээд байх шиг байна, дуслаа салгачих юмуу гэж хэлсээр атал зүгээрээ бид мэдэж байсан гэсээр ийм явдал тохиожээ.

Мөн хохирогчийг нас барсны дараа хариуцлага хүлээх эмчилгээ хийсэн эмч, эмнэлгийн удирдлагууд бүгд  олдохгүй байгаа гэнэ.

Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар  яаралтай эдгээр эмнэлгийг шалгаж үзэх хэрэгтэй байна.

А.Тамир


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.