“O&BN” ХХК-ний барилгаас төмөр унаж хүн гэмтээжээ


“O&BN” ХХК-ний барилгаас төмөр унаж хүн гэмтээжээБарилгын ослоор амиа алдах, гэмтэх хэрэг цөөнгүй гардаг. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж бусдын амь насанд хүрч, бусдын биед гэмтэл учруулах хэрэг ч цөөнгүй гардаг. Тэгвэл барилгын дээрээс төмөр унаж, хүн гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүрэг, "UB palas”-ын зүүн талд баригдаж байгаа 16 давхар барилга дээрээс төмөр унаж толгой хагаллаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад ”O&BN”ХХК-ний орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилгын 16 давхараас труба төмөр унаж, БГД-19 хороонд оршин суух Г /эр.25н/-ийн толгой дээр унаж гэмтэл учруулсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.