Энэ баасан гаригт зах худалдааны төвүүд амарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авахтай холбогдуулан зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын болон мод, модон материал, түүхий эд, техникийн зах, худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн дахин санал хураалтад идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд тус захирамжийн зорилго оршиж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл