Өнөө жил ихэх нутаг болох Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын нутгаар хэвийн, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар дунд зэргийн гандуу байгаа бол Дорнод Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Завхан аймгуудын зарим сумууд гантай байна. Орон нутагт зуншлага муу байгаагаас гадна нийслэлийн зарим таримал ургамалууд гандаж эхэлсэнг эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрөгч зургадугаар сарын сүүлчээр л гэхэд зарим нутагт 40 градус хүрч халсан. Хэт халалтын улмаас газар хуурайшиж, бэлчээрийн ургамал ургахгүй ихэнх нутгаар ган болж Монгол орны газар нутгийн 80 гаруй хувь нь зуншлага тааруу, 10 гаруй хувь нь бүр гантай байгаа аж. Үлдсэн 10 орчим хувь нь хэвийн зуншлагатай ажээ.
Сэтгүүлч: Ч.Зэвэг
Сэтгэгдэл