Монгол бүтээгчдээ үл тоож, гадныханд тендер өгсөн баримтуудыг дэлгэв


Монгол бүтээгчдээ үл тоож, гадныханд тендер өгсөн баримтуудыг дэлгэвМонголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, Монгол хүний хийж чадах,чаддаг зүйлсийг ГАДНААС худалдан авч, их хэмжээний мөнгө гадагш нь урсгадаг сайд, дарга нарыг шүүмжилж буйгаа илэрхийллээ.

Төсвийн мөнгийг захиран зарцуулах эрх бүхий түшээд тендер нэрээр гадныхны барааг дотооддоо шахан борлуулах тогтолцоо Ардчилсан нийгэм гарснаас хойших 25 жилийн хугацаанд өрнөж байгааг мэдээлэл хийгчид онцолсон юм.

“Монгол хүн юу ч хийж чаддаггүй” гэх тархи угаалтууд үргэлжилж байгааг онцлов

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд дотооддоо шинэ технологи, бараа бүтээгдэхүүн нийлүүүлэх болохоор Монгол хүний хийсэн бүтээлийг зориуд голж, хувийн ашиг сонирхлыг урдаа барьдаг талаар Үндэсний үйлдвэрлэгчид гомдоллодог.

Улмаар тендер зарлах маягаар гадны компаниудын зуучлал болж, их хэмжээний мөнгө завшдаг ЧЕНЖ хэлбэр лүү төрийн албан хаагчид шилжсэн нь улс орны хөгжилд асар их хохирол учруулж байгааг зохино бүтээгчид онцолсон юм.

Яг энэ маягаар төрийн бодлогоор зохицуулагддаг томоохон худалдан авалтууд тэр чигтээ гадагшаа чиглэж байна гэв. Дотоодын оёдлын үйлдвэрүүд ажилгүй зогсчихоод байхад Төрийн цагдаагийн өмсдөг хувцас гадаадад хийгдэж байгаа нь өнөөдөр бодож үзэх ёстой асуудлуудын нэг гэж үзэж буйгаа дуулгав.

Монгол бүтээгчдээ эс тоож, гадныханд тендер өгсөн баримтууд

Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооныхон Монгол инженерүүд өөрсдийн нөхцөл боломжид суурилан, маш бага зардлаар хийгдэж болох байсан ажлуудаа тодорхой баримтад үндэслэн дуулгав. Үүнд,

Нийслэлийн хэмжээнд гурван жил дараалан тараагдсан “Утаагүй зуух” төсөл хөтөлбөрүүдэд оролцохын тулд Монгол инженерүүд ийм төрлийн зуух бүтээж, холбогдох газруудаар үнэлгээ хийлгэсэн ч албаныхан сонгоогүй. Түрк улсаас орж ирж буй нэртэй урд хөршөөс ийм төрлийн зуухууд олноороо нийлүүлэгдэж их хэмжээний мөнгө гадагш урссан байна.



Инженер Н.Нацагнямд урд жил Төрийн соёрхол хүртээж, түүний бүтээсэн “NaNyam-AX12” бүтээлийг шагшран маргтаж байсан. Тэгвэл одоогийн байдлаар инженер Н.Нацагням ажилгүй сууж байгаа тухай мэдээллийг Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос өглөө. Манай цахилгаан станцууд гадны орнуудаас түүний бүтээлийн хүчин чадлын нөхөхүйц тоног төхөөрөмжийг 5-10 дахин өндөр үнээр авч ашигласан байна.



​Н.Нацагнямын бүтээлийг манай цахилгаан станцууд суурьшуулсан тохиолдолд Монгол улсын оюуны бүтээл дэлхин тавцанд экспортод гарах боломжтой байсан ч төрийн зүгээс бодлогоор дэмжээгүй байна. Нийслэлд удахгүй нэг бүр нь 400 сая төгрөгийн үнэ бүхий угсраа автобус зорчих гэж буй. Тэгвэл 20 тэрбумын тендер зарлагдсан уг ажилд Монгол инженерееп ороод бас л ялагдсан байна. Уг нь Монгол инженерүүд төслөө боловсруулахдаа автобус нэг бүрийг 300 са төгрөгөөр бүтээх боломжтой гэж үзсэн ч албаныхан зориудаар тендерт шалгаруулахаас татгалзжээ.



Нийтийн тээвэр картын системээр үйлчилдэг болохоор бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Яг энэ асуудлаар Монгол инженерүүдийн үүсгэн байгуулсан BTGM компани 2013 онд анхлан төсөл бичиж, тэрхүү төсөл нь явсаар боднын мөнгөөр санхүүжих 888 төсөлд багтжээ.

Хөгжлийн банкнаас Монгол инженерүүдэд хандаж, Нийслэлийн захиргаанаас батлан даалт гаргуулснаар зээлээ авах боломжтойг сануулсан байна. Харин Нийслэлийн захиргаа батлан даалт хийхээс эрс татгалдаж, Солонгосын компанид уг тендерийг 13 сая ам.доллараар буюу 25 тэрбумаар өгсөн байна.

Гэтэл Монгол инженерүүд уг ажлыг зөвхөн 5 тэрбумд багтаан хийх боломжтой байж.

Ж.Мядагбадам




Эх сурвалж: www.TODAY.m

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.