» » УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН

УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН

Бичсэн:batzeveg 2017/Aug/11 08:46 25 0


УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нуурын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 дулаан байна. 

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар сэрүүсч 7-12 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад хэсгээр 21-26 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна. 

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч  Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 24-29 градус, бусад хэсгээр 21-26 градус дулаан байна. 

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө сэрүүсч 17-19 градус дулаан байна.

Scandal.mn Facebook
Нэр:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler