Саун массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт өртүүлж байна


Саун массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт өртүүлж байнаХүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.


Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч Х.Түвшинбаяр:


"2017 онд нийтдээ гудамж талбайд саун массажны үйл ажиллагаа явуулж байсан 50 холбогдогчтой 42 хэргийг илрүүлсэн. Эдгээрээс гадаад улсад үйлдэгдсэн 9 хэргийг мөн илрүүлсэн.


Саун массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт өртүүлж ашиг олдог хэсэг бүлэг байгаа. Саун массажны газарт охид, эмэгтэйчүүд сайн дураар биеэ үнэлж байна. Харин зарим нь хүчинд автаж, эмзэг байдлаараа тухайн хүний эрхшээлд орж, биеэ үнэлж байна. Энэ хэргүүдэд нийтдээ 130 охид эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон байдаг. Эдгээр эмэгтэйчүүдийн 20 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан. 20 хохирогч нь ар гэрийн хараа хяналт сул хүүхдүүд байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.


Гадаад улсуудад бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон нийт 7 иргэнийг Зүүн өмнөд Азийн орнуудаас Гадаад Харилцааны Яамны консулын газар интерполын үндэсний төв товчоотой хамтран эх оронд нь аюулгүй авчирсан байгаа" гэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.