Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 12. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Хий
Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Бясалгал хийж, өнгөрсөндөө дүгнэлт хийхэд таатай өдөр. Гэр бүлийнхэнтэйгээ харьцаагаа муутгах гэнэтийн мэдээ хүлээн авна. Чухал асуудлуудад бэлэн бай. Хийж чадахгүй зүйлээ бүү барьж ав. Учир нь таны мөрөн дээр маш хүнд дарамт болно. Хамгийн гол нь баяр дөхсөн үед харилцаагаа сайхан авч үлдэхийг зорь.
ҮХЭР (4/20-5/20)
Төрөл бүрийн хоол унд бэлтгэх чөлөөт цагаараа хийх хобби тоглоом амралт нь таны дарамт стрессийг тань бууруулахад туслах болно. Найз нөхөд болон гэр бүлтэйгээ урлагийн тоглолт үзэх нь баярыг тэмдэглэн өнгөрүүлэх сайхан санаа байх болно. Та хийх гэж буй зүйлийнхээ талаар гэр бүлийнхээ гишүүдэд хэлэх хэрэгтэй. Баяр сайхан болоход хүн бүр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах бөгөөд хайр болон гэр бүлийн сайн сайхан аз жаргал танд мэдрэгдэх болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та төвөг удсан асуудлуудын талаар эргэцүүлэн бодоход ганцаараа илүү их цагийг өнгөрөөж байгаа мэт санагдана. Таны эцэг эхэд таны дэмжлэг хэрэг болж магадгүй. Таны нэр хүнд ихээхэн өсч, ажлын шат ахих зорилго тань биелэх мэт санагдаж болох юм.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Овоорсон их ажлаа шинэ жил эхлэхийн өмнө шийдэх нь үр дүнтэй. Ажлын ердийн хэв маягаас өөр зарим зүйлээ хийж эхэл. Илүү ихийг хийж бүтээхэд бэлэн бай. Ихэнх мэлхийн ордныхонд тав тухтай нөхцөл байдлыг бий болгож чадна. Үйл ажиллагаа зохион байгуулах нь шинэ жилийн үдэш чамайг аз жаргалтай эрүүл мөн ухаалаг байлгах болно. Зарим мэлхийнүүд он солигдох мөчид найрал дуу дуулах, эсвэл хөршүүддээ зочлох зэрэг төлөвлөгөө зохиож магадгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Гэр бүлийн харилцаа, найз нөхөдтэйгөө ширээ тойрон суух, эвлэрэх, чин сэтгэлээсээ уулзахад сайн өдөр. Гал голомтоо тохижуулахад онцгой сайн үе. Гэр ахуйн асуудлууд баяр баясгалан болон хувирна. Худалдан авалт бэлэг танай гэр бүлийнхэнд, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Өдрийг гэр бүл найз нөхөддөө зориул.
ОХИН (8/23-9/22)
Хайр дурлал зарим нэг охины ордынхны мэдлэгийн хүрээг өөрчилнө. Та онцгой шинж чанаруудыг агуулсан яг тохирсон тэр хүнтэйгээ уулзах болно. Та дуу чимээтэй хоолны газарт орохын оронд паркад явган аялал хий. Өөрийн зарцуулж буй мөнгөө зүрхний цохилтоо мэдэрдэгтэй адил хянах хэрэгтэй. Үрж буйгаа тооцоолоход хадгаламж тань тогтвортой байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Амжилт дүүрэн он улиран өнгөрч итгэл дүүрэн хүлээх шинэ он гарах дөхлөө. Амрах цаг гаргаж, оюун бодол, бие махбодио сайн амраа. Боодол багц дүүрэн бэлэг жинлүүрийнхэнд гэнэтийн том бэлэг авчирч магадгүй. Хэрэв та ганцаараа байгаа хүнийг мэдвэл тэднийг урьж өөрийн баяр хөөрөө хуваалц.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таны эрүүл мэндэд хорт зуршлууд муугаар нөлөөлнө. Та эдгээр хорт зуршлуудыгаа сэтгэл сэргээдэг хэмээн боддог. Танд өөр нэгэн хүчирхэг зэвсэг байгаа нь таны наргианч зан чанар юм. Ямар ч нөхцөлд түүнийгээ бүү гээ. Гэрийн ажилдаа анхаараарай.
НУМ (11/22-12/21)
Хэрвээ та хийсэн зүйлдээ дараа нь гэмших зуршилтай бол холимог бизнесийн зугаатай санаа энэ орой үр дүнтэй, тааламжтай байна. Үүсэх асуудал болгонд бодитой ханд, урьдчилан харахыг хичээ. Хэрвээ олуулаа баярыг тэмдэглэхээр төлөвлөсөн бол гайхалтай хөгжилтэй байх болно. Хэрвээ та найз нөхдийнхөө харилцааг идэвхжүүлсэн бол урам зоригтой болж, сайхан амьдрах урам зориг өгнө.
МАТАР (12/22-1/19)
Матрын ордны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ тоглож хөгжөөнтэй байна. Гэр бүлээрээ зугаалах нь цагийг үр дүнтэй өнгөрөөх сайхан арга зам байх болно. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөснөөр хүүхдүүд тань их зүйл ойлгох болно.
ХУМХ (1/20-2/18)
Зарим ажлуудад бүтээлч чадваруудаа ашиглаж, хэцүү асуудлыг хялбар аргаар шийдвэрлэх шаардлага гарна. Гэр бүлийнхэнтэйгээ эсвэл хамтрагчтай амьдардаг бол сэтгэл санааны хувьд тэвчээртэй, тайван байх хэрэгтэй. Эрч хүчний түвшин тогтворгүй байх бөгөөд хамт олон, бүлгийн үйл ажиллагаанд оролцохоор шийдвэл хүлээцтэй байж сурах хэрэгтэй үгүй бол маргааш зовох болно. Баяр болж байгаа тул та сэтгэл санаагаа өөдрөг сайхан байлга.
ЗАГАС (2/19-3/20)
Хайр дурлал ажил хэргийг нэг дор нэгтгэвэл энэ өдөр ус тос хоёр шиг эвлэхгүй байх болно. Иймээс та өнөөдрийн үйл явдалдаа энэ хоёрыг аль болох хольж хутгахгүй байхыг хичээгээрэй. Бизнесийн хамтран ажиллагч болон түнштэйгээ хайр сэтгэлийн харилцаа үүсгэх нь таны сэтгэлийг маш ихээр үймүүлж болно. Гэвч ямар ч аюулгүй хайр дурлал өмнө чинь ойрхон байж мэднэ.
Сэтгэгдэл