Регистрийн дугаар /ЧТ58081277/ 2015 оны 11 дүгээр сард нас барсан, нэр Б.Балдан-Осор.
Балдан-Осорын хуучин эхнэр Н.Оюунсүрэн, Балдан-Осорын бага хүү Мөнхболд, Балдан-Осорын том хүү Мөнх-Оргил, Балдан-Осорын төрсөн дүү С.Сувд,
Сувдын охид Г.Алтантэвш, Дэлгэрмөрөн, Бямбаноров нар үгсэн хуйвалдаж, нэгэн эмэгтэйн амьдралаар тоглосон түүхийг өгүүлье.
Түүх ингэж эхэлжээ...
Ганц бие, хатагтай М бол зах зээлд өөрийн гэсэн өмч хөрөнгийг бий болгосон, Монголын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан бизнес эмэгтэй. Бөөрний дутагдалд орж эхнэр, гэр бүлдээ хаягдсан, өмссөн хувцаснаас өөр өмч хөрөнгөгүй, ажилгүй, орлогогүй, үхэх хоногоо хүлээж байсан Б.Балдан-Осор 2010 оны намар М-тэй найз нарынхаа хүсэлтээр танилцжээ. Уулзаж, танилцаж дотно холбоо үүсгэхэд Балдан-Осорын өвчний шалтгаан, өрөвдүүлэх тактик тун амжилттай хэрэгжсэн байдаг. Түүний яриа болон өвчний байдлыг харсан М нь сайхан сэтгэлээр Б.Балдан-Осорыг дагуулан Ханбүргэдэй дэлгүүрээр орж нэхий дээл, иж бүрэн дулаан гутал хувцас зэргийг авч өгснөөр тэдний хамтын амьдрал эхлэв. Гэвч Б.Балдан-Осор нь хүний тус дэмийг огт мэддэг ёстой л чулуу шиг зүрхтэй нэгэн байв. Тэрбээр Н.Оюунсүрэн болон төрсөн дүү Сувд, Алтантэвш нарынхаа ятгалга, хязгааргүй шуналаас болж өөрийн мэдэлгүй М-ийн өмч хөрөнгө, мөнгө төгрөг рүү гараа дүрж эхэлжээ. Тэднийг салсан нөхөр, ахыгаа дарамтлан үхэх хоногийг нь хурдлуулж байхад М нь харин хувиасаа мөнгө төгрөгөө гарган, Б.Балдан-Осорыг нэг өдөр ч гэсэн илүү амьдруулахын тулд Тайланд, Энэтхэг, Шриланк, Солонгос, Хятад зэрэг орны эмнэлгээр дагуулан явж, шаардлагатай эмчилгээ үйлчилгээг нь хийлгэн, бөөрний донор хайж явж байжээ. Б.Балдан-Осорыг хэдэн жил ус уух хувьтай байлгахын төлөө М-ийн халааснаасаа олон зуун сая төгрөг гаргасан баримт ч өнөөдөр цагдаагийн байгууллагад очжээ. Ингээд эрүүл мэндийн асуудлаа амжилттай шийдэж чадсан М өөрийн мөнгөөрөө нөхөр Балдан-Осорт, Nissan Pathfinder УНЗ 39-23, Toyota land Cruiser-200 УНО 99-96, Toyota land Cruiser-200 УБҮ 99-59, Lexus-570 УНР 98-88, Toyota land Cruiser-200 УБГ 03-21, Audi Q-7 УБҮ 91-91 жийпүүдийг авч өгсөн боловч тэрээр М-д талархлаа илэрхийлэхийн оронд экс эхнэр Н.Оюунсүрэнгийнхээ ятгалга, дарамтаар авч өгсөн машинуудыг нь хүү Б.Мөнхболд болон ах дүүстээ өгчихсөн байдаг. Үнсэнд хаясан шалж шиг Балдан-Осорыг халамжилж, эд хөрөнгөтэй болж байгааг сонссон хуучин эхнэр Н.Оюунсүрэн, дүү С.Сувдын хувьд энэ бүхэн нь хангалтгүй байлаа. Олон жил бизнес хийсэн М-ийн хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгийг бүрмөсөн хоослохын тулд Балдан-Осорыг баруун зүүнгүй, өглөө өдөргүй дарамталж эхэлсэн аж.
М-ийн Балдан-Осорт авч өгсөн "Toyota land Cruiser-200” маркийн УНО 99-96 улсын дугаартай жийпийг нэг өдөр хүү Б.Мөнхболд нь Хөвсгөл яваад ирье гээд тэр чигээрээ унаад алга болсон байдаг. Гэтэл энэ машиныг хүүдээ авч өгхө гэсэн гол ажлыг экс эхнэр Н.Оюунсүрэн нь хийж байсан бөгөөд машинаа өгөхийг шаардаж, удаа дараа утас руу нь мессэж бичиж дарамталсан байдаг. Энэ үед торонд орсон өгөөшийн итгэл үнэмшлийг алдахгүйн тулд Балдан-Осор М-тай албан ёсоор гэрлэх санал тавьж, М-ийн эцэг эхээ алдаад удаагүй байсан эмзэг сэтгэлзүй дээр нь тоглож, эд хөрөнгөнд нь эзэн суух хүслээ нэг шатаар ахиулав. М-ийн хөрөнгө мөнгийг өөрийн болгохын тулд "Би барилга барих эрхтэй инженер хүн” хэмээн итгүүлж, хөрөнгө оруулах нэрийн дор мөнгийг нь зувчуулж эхэлжээ. Ингээд М-тэй гэрээ гэгч нэр төдий зүйл байгуулан, 1996 онд байгуулагдсан огт үйл ажиллагаа явуулаагүй, татварын хасах тайлантай, 2005 онд аж ахуйн нэгжээс хуулийн дагуу татан буугдсан "Есөн бүрд” гэх компанийн нэрээр М-ийн хөрөнгийг гартаа оруулах ажлаа эхлүүлжээ. Нөхрийнхөө ятгалганд орсон М нь БГД-ийн 18 дугаар хороонд байрлах аж ахуйн зориулалттай 2168 кв газрыг иргэн Б.Өвгөнхүүгээс 550 сая төгрөгөөр худалдан авав. Үүний дараа М нь 12 давхар 230 айлын Мажести хотхоныг барихад 100 хувийн хөрөнгө оруулалт хийх, үүнийг нь нөхөр Балдан-Осорын "Есөн бүрд” ХХК хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Энэ үед нөхрийг нь нас барсны дараа М-ийн хөрөнгийг ичгүүргүйгээр булаах Н.Оюунсүрэн түүний хүүхдүүд, дүү Н.Сувд нарын хөх инээд нь хүрч, өв залгамжлах хуулийг судалж, бусдын хөрөнгөнд яаж эзэн суух тухай дээгүүр доогуур хөөцөлдөж явсныг М төсөөлсөнгүй. Өвлийн хүйтэнд өмсөх хувцасгүй даарч, гэрээсээ хөөгдөж гарсан нэгнийг гадаад дотоодод эмчлүүлж, унах унаа, байр орон сууцтай болгож, ханийн хайр, халамжийг үзүүлсний төлөө "Ачийг чинь хариулъя” гээд хадан хясаанаас "түлхэх” хүн гэж даанч бодсонгүй явжээ. Бусдын хөрөнгөнд суух төлөвлөгөөний дагуу Б.Балдан-Осор "Есөн бүрд” компанийг шинээр үүсгэхдээ өөрийн хуучин командаа бүрдүүлж, хамаатан дүү П.Наранхүүг борлуулалтын менежер, дотны найз Д.Жаргалсайханыг дэд захирлаар, эх нэгтэй, эцэг ондоотой төрсөн дүү С.Сувдыг инженер, том охин Г.Алтантэвшийг ашиглалтын өмнөх захиргааны даргад тус тус томилсон ор нэр төдий тушаал гаргажээ. Гэвч эдгээр хүмүүс нь уг компанид ажилладаг нэртэй, цалин авахаас өөрөөр нэмэргүй байж. Төрсөн дүү С.Сувдын хувьд уг компанид огт ажиллаж байгаагүй боловч нийгмийн даатгалаа төлүүлж, тэтгэвэр тогтоолгосон байна. Ийнхүү ах дүүс, ойрын итгэлт хүмүүсээр багаа бүрдүүлсэн "Есөн бүрд” ХХК захирал Б.Балдан-Осорын хэлсэн ёсоор хохирогч М нь шаардагдах хөрөнгүүдийг гэрээ ёсоор тухай бүрт нь төлбөр тооцоог данс болон бэлнээр саадгүй хийж байсан баримтаас дурдвал,
-Анх 10 тэрбум төгрөгөөр орон сууц барих тооцоо гарч байсан ч хожим барилгын ажил дуусахад нийтдээ 14 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийт 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийн 7,5 тэрбумыг хохирогч М хувиасаа гаргасан нь хөдөлшгүй баримтаар нотлогддог. Үлдсэн мөнгийг захиалагч нараас гэрээгээр авч Мажести хотхоны барилгад зарцуулжээ. Гэрээ нэрээр халхавчлан дундаас нь олон зуун сая төгрөг идэж байсан баримтаас дурдвал,
"Есөн бүрд” ХХК-ны захирал Б.Балдан-Осор, П.Наранхүү, С.Сувд ня-бо Б.Соёл, Ганчулуун нар нь бүлэглэн анхнаасаа зохион байгуулалттай гэрээний аргаар халхавчлан, бичиг баримт хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагч М-ийг удаа дараа залилан мэхэлж, онц их хэмжээний хохирлыг учруулсан нь цагдаагийн байгууллагаар шалгагдаад нэгэнт тодорхой болжээ. Түүгээр ч зогсохгүй охиныхоо нэрээр нэрлэсэн "Газрын цолмон сан” хэмээх ТББ руу 600 сая төгрөг нууцаар шилжүүлсэн нь тогтоогджээ. Үнэхээр энэ сан нь ядуу дорой хүмүүст тусламж хүргэдэг бол яая гэхсэн. Ганц энэ жишээнээс харахад л тэд үгсэн хуйвалдаж, иргэн М-ийн мөнгө хөрөнгийг яаж идэж уух, залилан, зувчуулж байсан нь харагдаж байна. ¬
Энэ хэргийг удирдан зохион байгуулсан, гол дүрд нь тоглосон хүн бол Б.Балдан-Осор. Тэрбээр амьд сэрүүндээ М-ийг ашиглалтанд орсон орон сууцнаас "Хөрөнгөө хуваах тухай” гэрээ хийх санал тавихад уурлаж, "Хэзээ эхнэр нөхөр хоёр олсон ашгаа хуваах гэрээ хийж байлаа. Монголоо алдсан хүүхэн, надад мөнгө хэрэггүй, нас хэрэгтэй” гэх зэргээр загнаж байсан байдаг. Гэхдээ жинхэнэ монголоо алдсан гагцхүү солонгос сериалын эсрэг дүрийг бүтээгээд хорвоог орхисон хүн бол Б.Балдан-Осор түүний хуучин эхнэр Н.Оюунсүрэн, дүү С.Сувд нь биш гэж үү? Уг нь ямар ч салбарт хөрөнгө оруулж байгаа хүн оруулсан хөрөнгийн хэмжээгээр 100 хувь ашиг хүртэх байтал, М-ийн хувьд 10 гаруй тэрбум төгрөгийн бодит хохирлыг хүлээсэн юм. Бас нэгэн баримт, Бусдын хөрөнгийг зувчуулах, эзэн суух комбинац цааш амжилттай ажиллаж, ашиглалтанд орсон байрнуудыг өөрийн болгож эхлэв. Гэрээ ёсоор дараагийн бүтээн байгуулалт хийгдэхэд туршлагатай инженер болон ажилчиддаа Мажести хотхоны байранд суулгаж, энэхүү байрны гэрчилгээг компаний нэр дээр бүртгэсэн байхаар тохирчээ. Гэтэл хохирогч М-тэй байгуулсан гэрээгээ зөрчин, түүнийг гадаад улс руу явсан хойгуур Б.Балдан-Осор, П.Наранхүү нар нь 83 А байрны 50 тоот, 99 тоот, 34 тоот байруудыг тус тус өөрсдийн хамсаатан Л.Биндэръяа, төрсөн эгчийн хүүхэд Г.Алтантэвш, П.Наранхүү, Булганчимэг нарт бэлэглэлийн гэрээгээр болон байрны төлбөрийг бүрэн хийсэн гэж санхүүгийн хуурамч албан баримт бүрдүүлэн хохирогч М-д өгсөн нь хуулийнхны хараанаас гарсангүй. Нийтдээ Сувд болон Алтантэвш нар хохирогч М-д нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Хүү Б.Мөнх-Оргил нь иргэн М-ийн бариулсан хотхоноос хоёр ч хаус өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр хууль бусаар авсан, мөн үнэтэй машин авч унан, огцом хөрөнгөжсөн байдаг. Мөн хүү Б.Мөнхболд нь ааваасаа нэхэж авсан мөнгөөрөө "Гэгээнтэн” хотхонд 560 сая төгрөгөөр үнэлэгдэх байр, дансаар 136 сая төгрөг авсан нь баримтаар нотлогдож байгаа юм. Экс эхнэр Н.Оюунсүрэнгийн хувьд "Жапан таун”-д 900 саяар үнэлэгдсэн байранд тансаглаж, хоёр ч жийп сольж хольж унан, охиноороо далайлган "Газрын цолмон сан” гэх төрийн бус байгууллага руугаа Балдан-Осорыг 600 сая төгрөг хийхийг шаардсаныг ёсоор болгосон байж болзошгүй байгаа аж. Өдгөө Балдан-Осорын экс эхнэр Н.Оюунсүрэн болон хүү Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, төрсөн дүү С.Сувд, тэдний охид болох Г.Алтантэвш, Дэлгэрмөрөн нарын учруулсан хохирол 10 тэрбум болж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад цаашдаа хэд болж нэмэгдэхийг таашгүй.
Бөөрний дутагдал өвчиндөө шаналан, төрсөн эхийнхээрээ хоног төөрүүлэн амаараа шороо үмхэж явсан нэгэн эрд хүнлэг сэтгэл, хайр халамж зарцуулсан хохирогч М энэ үед нөхрийнхөө далдуур хийж байсан залилан луйврын үйлдлийг даанч анзаараагүй явжээ. Тус болсон ачтанг, амьдрал бэлэглэсэн буянтангийн өр лүү өшиглөх юм чинээ хэн санах билээ дээ. Үүнээс гадна Балдан-Осор тэргүүтэй уваагүй луйварчид СХД, Байнголын аманд 9 айлын орон сууцыг бариулах нэрээр хохирогч М-ийг хэрхэн сэгсэрсэн тухай одоо өгүүлье. Есөн хаус барих санхүүжилтэнд нийт дүнгээрээ 1.9 тэрбум төгрөгийг М дангаараа гаргасан байдаг. Үүнийг амины орон сууцны барилгын гүйцэтгэлийн ажилд оролцсон "Профтеникс”, "Санк”, "Рок Волл”, "Евро Зиги” зэрэг компаниуд нотлодог. Хожим нь 2014 оны тавдугаар сард хаусууд ашиглалтанд ороход Б.Балдан-Осор, П.Наранхүү нар үгсэн хуйвалдаж "Монгол улсад нэг хүний нэр дээр нэг л газар эзэмших болон өмчлөх гэрчилгээ гардаг юм. Тэгэхээр найман ширхэг хаусыг итгэлтэй хүмүүсийн нэр дээр түр шилжүүлэх ёстой” хэмээн хуурамч мэдээллээр М-д итгүүлж дөнгөв. Мэдээж энэ бол олон тэрбум төгрөг луйвардах залилангийн гэмт бүлэглэлийн төлөвлөгөөний дараагийн хэсэг байсан бололтой.
...Энэ тооцоог үзэхэд 1 хаусыг 265 сая төгрөгийн зардлаар барьсан байдаг нь бодит байдлаас нилээд зөрүүтэй зах зээлд 1 канад хаусыг 100 сая орчим төгрөгөөр ашиглалтанд оруулдаг гэвэл нийтдээ 1 тэрбум төгрөгийн хохирогч М-ээс зувчуулсан нь харагдаж байна. Энэ бүхэн хожим нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болох тул энэ хүргээд өндөрлье.
Цагаан дээр хараар бичсэн ноцтой баримтуудаас дахин дурдвал,
БГД-ийн I хорооны нутаг дэвсгэрт 0,67 га газрыг анх худалдан авч өндөр зэрэглэлийн хотхонг "Шинэ барилга”, "Суурь” ХХК -уудтай хамтран ажиллах нэрээр эхний ээлжинд газрын төлбөрийг хураан өгөх хэрэгтэй гэсний үндсэн дээр хохирогч М-ээс Б.Балдан-Осор нь 2011 оны 3 дугаар сард 100 мянган америк долларыг авч цааш нь 100 сая төгрөг өгөхдөө дундаас нь 40 сая төгрөг зувчуулсан нь хөдлөшгүй баримтаар нотлогддог. 2013 оны дөрөвдүгээр сард Балдан-Осор хүү Б.Мөнх-Оргилыг дагуулж ирээд "Би хүүгээ ойр зуурын ажилд туслуулж байгаа юм” гэсэн боловч цаагуураа "Есөн бүрд” ХХК-ийн дэд захирлын албан тушаалд томилсноо эхнэрээсээ тас нууцалж байв. Нэг үгээр эр нөхөр гэж итгэж, дээдэлж явсан хүн нь цаанаа ямар муухай зүйл хийж байсныг мэдсэн эмэгтэйн сэтгэлийг үгээр тайлбарлахын аргагүй. Б.Балдан-Осорыг нас бараад 49 ч хоноогүй байхад хуучин эхнэр Н.Оюунсүрэн, түүний хүүхдүүд нийлж "М нь манай нөхөр, аавыг хөнөөсөн байж болзошгүй” гэсэн өргөдлийг Цагдаагийн хэлтэст өгч байснаас үзэхэд тэдний ар гэрийнхэн ямархуу хүмүүс гэдэг нь харагдаж байна. Цагдаагийн байгууллага өргөдлийн дагуу шалгаж үзээд "М нь харин нөхрөө асарч сувилж, эмчлүүлж явсан юм байна” хэмээн үзсэн байдаг. Үүний дараа Н.Оюунсүрэн, Б.Мөнхболд нөгөө талаас Б.Балдан-Осорын дүү С.Сувд, түүний охин Г.Алтантэвш нар М-ийн зуун хувийн хөрөнгө оруулалт хийж босгосон өмч хөрөнгөний эзэн болохоор уулгалан орсон түүхтэй. Гудамжинд явсан нөхрийг нь, ахыг нь асран хайрлаж байсан эмэгтэйг тэд юман чинээ бодоогүй юм. Эцгийнхээ нууцаар илгээж байсан олон зуун, сая төгрөгөөр цусалж хэвтэхийг тэд хүссэнгүй. Хохирогч М-ийн бүх хөрөнгийг авна хэмээн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад даруй гурван жил өнгөрч байна. Иймээс Монгол улсын иргэн М ЦЕГ-т өргөдөл гаргахдаа,
..Миний бие, нөхөр Балдан-Осорын "Есөн бүрд” компанид зуун хувь хөрөнгө оруулж байх хооронд Н.Оюунсүрэн, Балдан-Осорын Мөнхболд, Балдан-Осорын Мөнх-Оргил, Балдан-Осорын дүү С.Сувд, түүний охин Г.Алтантэвш нар болон дээр нэр дурдсан хүмүүс үгсэн хуйвалдах замаар, хуурамч баримт бичиг үйлдэн, дансны аргаар өөртөө их хэмжээний мөнгө, эд хөрөнгө завшсан үйлдлийг шалгаж, гэмт этгээдүүдийг тогтоож, хохирлыг минь барагдуулж өгөхийг хүсье. Надад учруулсан бодит хохирол 8 хаус, 1 тэрбум 078 сая төгрөг, "Мажести” хотхоны 6 байр, 563,1 сая төгрөг, "Есөн бүрд” ХХК-ний хэрэгцээнд ашиглуулж байсан агуулахын үнэ 591,4 сая төгрөг, автомашин тээврийн хэрэгсэл 300 сая төгрөг, санхүүгийн хуурамч баримт үйлдэн бэлэн мөнгө завшиж авсан 10 гаруй тэрбум төгрөг, Б.Балдан-Осор агсны 2013 оны "Хаан”, "Голомт”, "Худалдаа хөгжлийн банк”-уудын хувийн харилцах дасны хуулгыг нягтлан шалган үзэхэд 3 тэрбум гаруй төгрөг, "Есөн бүрд” ХХК-д оруулсан хөрөнгөнөөс дээрх аргаар хуурамч баримт үйлдэн авч хадгаламжиндаа хийн хувьдаа зарцуулсан нийт 8 тэрбум төгрөгийг "Есөн бүрд” ХХК болон менежер П.Наранхүү, нябо Соёл, дэд захирал Б.Мөнх-Оргил, Г.Алтантэвш, С.Сувдаа нараас гаргуулан авч өгч, дээрх этгээдүүдийг хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү. Мөн нөхрийнхөө компанид 100 хувь хөрөнгө оруулагч болохыг минь тогтоож, өв залгамжлагч мөн гэдгийг нь нотлож өгнө үү?” хэмээн гомдол гаргасан бөгөөд энэхүү хэрэг гурван жил сунжирч байгаа нь харамсалтай. Нэг сэжигтэй зүйл энд бий. Н.Оюунсүрэн нэгэнтээ "Талийгаач Балдан-Осор бид хоёр чинь Улсын ерөнхий прокурорын орлогч Бямбоцогттой нэг ангийн, сайн найзууд. Хууль манай талд гарна” хэмээн хохирогч М-ийг басамжилж байсан нь ортой бололтой. Өс хонзон, луйврын тухай өгүүлдэг Солонгосын олон ангит киног бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн Н.Оюунсүрэн болон түүний хүүхдүүд болох Б.Мөнхболд, Б.Мөнх-Оргил, дүү Сувдын луйврын хэргийг цагдаа, хуулийн байгууллага шуурхай шалгаж, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох цаг болжээ!
Эх сурвалж: Одоо цаг сонин
Сэтгэгдэл