Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн компани барина л гэнэ. Нэрийг нь хүртэл бичсэн байна. Гэвч зөвхөн хувийн эрх ашгаа л эхэлж боддог "хүн дүрстэй хог” шиг 76 даргатай улсад тэр нь биелтэл удах л байх гэж би таагаад байна. Гутрагч хүн.
-
ТЭЗҮ нь ч хийгдээгүй тэр үйлдвэр нь Хүрэлсүх нь огцорч унахтай хамт хүрэл хөшөө болоод хоцорч таарах биз.
-
Эгийн голын УЦС гэгч юмыг барина гээд хэр удсаныг л санахад хангалттай. Чехийн компани барихаар болов. Үгүй ээ, Малайзийн компани барихаар боллоо... гээд л байсан шүү дээ. Зоригийг нь алагддаг бараг тэр үеэс хойш л яригдсан санагдана.
-
Оюу толгой нь жил бүр 160 сая долларын эрчим хүчийг гаднаас авч байгаа, энэ тоо нь цаашид 200 сая буюу 500 гаруй тэрбум төгрөгөөр өсөх хандлагатай байгаа гэж ikon сайтад бичиж.
-
Анхны гэрээнд байсан заалтаар бол тэнд тэр компани цахилгаан станц барина гэж байж. Тэгээд барих гэхтэй нь зэрэг манай төр "үгүй, тэрийг төр барина" гэж саатуулсан шиг байдаг. Бодвол өнөө л бүх юмны бөглөө болсон лалар үгээ хэлсэн байлгүй. Стратегийн зүйл учраас цахилгаан станцыг төр өөрөө босгоно энэ тэр л гэж хуцсан биз.
-
5-р цахилгаан станцыг барих санаагаа орхиж хойшлуулав гэж өнөө амаараа бол алаад өгөхөөр юм ярьдаг Даваасүрэн гэгч нь ярьж.
-
Төр нь газраа шийдэж өгөөгүй, бас хүнд суртал, авилга хараад байсан шиг байдаг. Тэгээд үрэн таран болчихоор нь тэр станцыг барина гэж концесс байгуулаад тэрийгээ тараасан нөхдөөс асуухгүй юу гэж омогдсон хариултыг өгсөн байсан. Мобикомыг эзэмшдэг Ньютел тэргүүтэй, Япончуудын оролцоотой тэр төсөлд нэгдсэн компаниуд мэдээж, манай төрөөс л болж тарсан байж таарна.
Би лав нэг ярилцлагыг уншсан. Манай төр буруутай юм байна гэх бодол л тэндээс төрсөн. Гого.мн сайтад өмнөх онд нийтлэгдсэн байсан.
-
"Ньюком” группийн Эрчим хүч болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн захирал, "Клин Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан гэж хүн нь Де-Факто Жаргалсайхан гэж хүнд "Би хүний нутагт биш, эх орондоо цахилгаан станц барихаар ирсэн...” гэх хийрхүү нэртэй ярилцлагыг өгч л байж. Он, сар нь 2011-02-15.
-
7 жил өнгөрч. Хаана байна, тэр станц нь? Диваажин чинь хаана байна, байдаг бол ганц харчихаад буцаагаад өгье гэх санааг Чойном шүлэгч нь бичсэн байдаг шиг санагдана. Тэрүүн шиг тэр байгуулсан станцынх нь барааг харсан хүн хаана байна?
-
Хувийн компанийн ажил хэрэгч хүмүүс энүүнд буруугүй байх гэж би боддог. Хамаг учир нь бүх юмнаас хувийн ашиг хонжоо, цавчаа хардаг монгол дарга нарт л бий. Станц нь монголд хэрэгтэй ч монгол дарга нарын халаасыг цоортол авилга, цавчаа нь бас хамт байхгүй бол энэ улсад урагшилдаг юм гэж байхгүй шүү дээ. Монгол дарга нарын хувьд авилга, цавчаа улсаас нь илүү үнэ цэнэтэй юм чинь...
-
Тийм байж худлаа шоудахдаа их сайн. Эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлээгүй байж гэр хорооллыг тогоор халаадаг шөнийн тариф нэвтрүүлчихлээ гэлцэх.
Сэтгэгдэл