Иран хөлөг онгоцны цөмийн хөдөлгөх хүчний технологийн судалгааг түргэтгэхээ зарлав


 
 Иран хөлөг онгоцны цөмийн хөдөлгөх хүчний технологийн судалгааг түргэтгэхээ зарлав

Синьхуа агентлагийн мэдээ:  25-нд Ираны "Санхүүгийн форум" сонины сайт, тус улсын цөмийн эрчим хүчний  байгууллагын хэвлэлийн төлөөлөгчийн үгийг эш татаж мэдээлэхдээ: АНУ-ын дайсагнах  уйл ажиллагааны улмаас, Иран хөлөг онгоцны цөмийн хөдөлгөх хүчний технологийн  судалгаагаа түргэтгэхээр болсон хэмээн мэдээлжээ. 


Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийн дагуу Ираны холбогдох  үйл ажиллагааг НҮБ-ын холбогдох байгууллагад мэдээлэх шаардлагатай юм.  "Санхүүгийн форум" сонинд, Иран улс энэ шийдвэрийн тухай НҮБ-ын холбогдох  байгууллагад нэгэнт мэдэгдсэн байгаа. Харин НҮБ-ын талаас Ираныг төслийн  агуулгад нэмэлт тайлбар хийхийг шаардсан юм гэжээ.

   Далайнтуяа



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.