Топ модель Урнаагийн мартагдсан дурсамжийг сэдрээх зургууд


Топ модель Г.Уранцэцэг анх 14 настайдаа хөл тавьсан бөгөөд мисс О.Оюунтуяаг Германд амьдарч байхад нь шавь орж байсан гэдэг. Авьяаслаг багшийн шавь бүсгүй хүүхэд байхаасаа л өрсөлдөөнөөр дүүрэн барууны загварын тайзан дээр алхаж эхэлсэн учир ур чадвараараа үеийнхнээсээ илт ялгардаг.

 

Харамсалтай нь, чадварлагаасаа илүү царайлаг нь, хөдөлмөрлөснөөсөө илүү өөрийгөө рекламдсан нь од болдог Монголын загварын ертөнцөд Урнаа шууд цойлж чадаагүй юм. Тиймээс тэрбээр Солонгосын алдартай эмнэлгийн нүүр царай болж, гадаад төрхөндөө хувьсгал хийсэн.

 

Ингэснээр тэрбээр хүссэн алдрынхаа оргилд хүрэх замаа зассан гэхэд болно. Тэгвэл бид энэ удаа түүний анх загварын тайзнаа алхаж эхлэх үедээ хилийн чанадад авахуулсан гайхамшигтай зургуудыг та бүхэндээ хүргэж байна. Энэ талаарх дурсамж ч өдгөө бараг мартагдсан гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй биз ээ.

www.mnews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.