ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ТАНСАГЛАСАН БАЯНХОНГОРЫН ЗАСАГ ДАРГА Т.БАТЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ?


 

 ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ТАНСАГЛАСАН БАЯНХОНГОРЫН ЗАСАГ ДАРГА Т.БАТЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ?Аймгуудын Засаг дарга нарын балаг хийгээд тэдний тансаглал дуусахгүй. Ингэхдээ төсвийн хөрөнгөөр дамжин илэрдэг нь нууц биш. Баянхонгорын Засаг дарга Т.Батжаргал 2016 оны долдугаар сарын 17-нд тамгаа хүлээн авахдаа "Залуу, эрч хүчтэй даргын ажлыг авч байгаадаа баяртай байна. Цаашид илүү ихийг хийж бүтээнэ. Ингэхдээ хонгорчуудын аж амьдралыг сайжруулах, үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана” гэж амласан удаатай. Гэвч энэ амлалт өнөөдөр биелж, нутгийнхны өрхийн орлого нэмэгдэж ажилгүйдлийн тоо буурсан уу гэдэг нь өнөөдөр анхаарал татаж байна. Статистик мэдээллээс үзвэл 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1237 байна. Энэ өмнөх оноос 3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм..

Харин өндөр дээд хүртсэн ноён  Т.Батжаргал өөртөө 52 сая төгрөгийн байр худалдан авсан шигээ  дарга нарт бялдуучилж  Цагдаагийн дарга, Аймгийн ерөнхий шүүгч хоёрт мөн адил 52 сая төгрөгийн орон сууц, ЗДТГ-ын хэрэгцээнд 17 сая төгрөгийн шинэ автомашин, ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын зардалд 10 сая төгрөг, ИТХ-ын 10 тэргүүлэгчдэд 9.9 сая төгрөгийн Notebook /зөөврийн компьютер/ хуваарилсан байх юм. Энэ мэтчилэн төсвийн хөрөнгөөр тансаглаж суугаа Засаг ноёны хувийн эд хөрөнгө ч жилээс жилд өсч хөрөнгөжиж ээ. 2017 оны тавдугаар сард нийтлэгдсэн Засаг дарга нарын Хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл Эрхэм даргын орлого 40 сая 897 мянга гаруй болон нэмэгдэж. Орон сууц, автомашинтай болсон бөгөөд тэмээнээс бусад малтай, 30 саяар үнэлэгдэх үнэт эдлэл бүртгэгджээ. Хадгаламждаа 13 сая 771 мянган төгрөг хийгээд амжсан байна.

Өмнө нь жилд 18 сая 532 мянган төгрөгийн орлоготой гэсэн мэдээлэл байх аж. Мөн "Их богд” ХХК-ийн 72 хувийг эзэмшдэг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь найман сая 279 мянган төгрөг гэх мэдээлэл байгаа юм. Түүний хэлсэн ёсоор өнөөдөр Баянхонгор аймагт бүх юм "ок” болж чадав уу гэвэл эргэлзээ төрүүлэхээр байна. Аймгийн Засаг даргын талаар товч мэдээллийг хүргэвэл Т.Батжаргал нь ус хангамжийн инженер мэргэжилтэй. ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургуулийг төгсчээ. Тэрбээр 2006-2008 онд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд мөн аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга, 2012-2016 онд аймгийн МАН-ын дэд даргаар тус, тус ажиллаж байсан аж. Мөн Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дэд дарга,  ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.

Updown.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.