2017 ОНЫ ТӨСӨВ, ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА


Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн Булган сумын 3, Номгон сумын 8 дугаар тойрогт нэр дэвшиж, иргэд сонгогчдоос хамгийн олон санал авсан нэр дэвшигч Н.Хүрлээ, С.Цэрэнбаяр нарын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардууллаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 Тэргүүлэгчийг сонгох тухай асуудлыг хэлэлцэж Б.Эрдэнэ-Очир, Б.Мөнхбат, С.Цэрэнбаяр нарыг Тэргүүлэгчээр сонгож аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 11 Тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар боллоо.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж 91 хувьтай хэрэгжсэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны бүтэц бүрэлдэхүүн ажиллах журмыг шинэчлэн 4 хороотой үйл ажиллагаа явуулахаар, мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017-2020 онд баримтлах үзэл баримтлалыг хэлэлцэн баталлаа.

Мөн Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 85.1 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэж, 2017 оны үндсэн чиглэлийг баталлаа.

Орон нутгийн 2015 төсвийн гүйцэтгэл, аймгийн тусгай зориулалтын сангуудад 2016 онд төвлөрүүлэх орлогын хэмжээ батлах, Орон нутгийн 2017 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцэж, гүйцэтгэлийг, тусгай зориулалтын сангуудад 2016 онд төвлөрүүлэх орлого, зарлагын хэмжээг 216,4 сая төгрөгөөр, Орон нутгийн 2017 оны төсвийг 103,1 тэрбум төгрөгөөр баталлаа.

Орон нутгийн2017 онытөсвийн төсөлдөгөх Аудитын саналыг сонсож, аймгийн 2016 оны газрын нэгдмэл сангийн тайлан, 2017 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тус тус хэлэлцэн баталлаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.