Үүнтэй холбогдуулан ШӨХТГ иргэдийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахын тулд "Шударга төрийн төлөө” ТББ болон "Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.
НИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгний орлогыг хууль бусаар төвлөрүүлж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон байдаг.
Сэтгэгдэл