Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ-ын даргаар томилуулахаар УИХ-д санал болгосон Д.Даваа-Очир гэж хэн бэ?


Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ-ын даргаар томилуулахаар УИХ-д санал болгосон Д.Даваа-Очир гэж хэн бэ?

 

Даваанямын Даваа-Очир нь 1963 онд төрсөн, нийслэлийн 14-р дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн байна. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ. Тэрбээр 1981 оноос эхлэн улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.

Жич: Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Л.Гансүх түүнийг одоо хашиж байгаа албан тушаалд нь томилж байжээ. Энэ утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойрын хамаарал бүхий нэгэн бололтой.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.