Авто зогсоолын асуудлаар зохион байгуулагдах зарим нэг арга хэмжээний талаар...


Авто зогсоолын асуудлаар зохион байгуулагдах зарим нэг арга хэмжээний талаар...

Зөвхөн их тойруугийн дотор гэхэд л өнөөдрийн байдлаар төрийн 286 байгууллагад 28993 алба хаагч ажиллаж байгаа гэсэн судалгаа байна. Тэдгээрийн 11402 нь нийтийн тээврээр, 4698 нь явганаар, 12893 нь хувийн автомашинаар хамгийн багадаа 3 км хол нь 10 орчим км замыг автомашинаараа туулж ажлын байрандаа ирдэг ба автомашинаа өдрийн турш зогсоол бөглөж сойдог.

Энэ байдал нь нэгдүгээрт: замын ачааллыг нэмэгдүүлдэг, хоёрдугаарт: авто зогсоолын хүртээмжийг шууд бууруулдаг сөрөг талтай. Өглөөний 09 цагт төрийн байгууллагын гаднахь болон худалдаа үйлчилгээний байгууллагуудын зогсоолууудын дүүргэлт 90% д хүрсэн байдаг байна.

Түүнээс гадна ихэнх төрийн болон хувийн хэвшлийн зарим байгууллагуудын гаднах зогсоол амралтын өдөр хаалттай байдаг ба тухайн орчинд зогссон жолооч нар автомашинаа ачуулах, торгуулах асуудалд өртдөг.

Мөн Нийт жолооч нарын 25% нь зогсоол хайж 15-20 минутанд 300-500 метр замыг 10-15 км/цагийн хурдтайгаар туулж хөдөлгөөнд саатал учруулдаг гэсэн судалгаа байна. Эдгээрийн 13 % нь 15-20 минутанд зогсоол олдог.

Өөр нэг жишээг зураг дээрээс хараарай. Өглөөний 08.30 - 09.00 цагт 3,4 дүгээр хорооллын худалдаа үйлчилгээний газрууд, дэлгүүрүүдийн зогсоол аль хэдийн дүүрсэн байдаг.

Учир нь: Хорооллын зогсоолын 60% нь тухайн зогсоол орчмын байгууллага, компаний ажилчдын буюу лангуу түрээслэгчдийнх. Харин 10% нь эздүүдийнх, 5% нь хувь нь машинаа зогсоол дээр тавиад багажандаа худалдаа хийгч хүмүүсийн эзэмшлийнх болж хувирдаг. Үлдсэн нь үйлчлүүлхээр ирэх иргэдийнх.

Тэд зогсоолгүй учир нэгдүгээр эгнээнд машинаа орхиж түгжрэлд нэмэр болно эсвэл автомашинаа ачуулна. Хэрэв үйлчлүүлэгч нарт зогсоолыг чөлөөлж өгвөл хөдөлгөөний хэт их аяаалал 30% иар буурна гэсэн судалгаа байна. Төрийн байгууллага болон худалдаа үйлчилгээний байгууллагуудын зогсоолын 70% нь үйлчлүүлэгч иргэдэд зориулагдсан байх ёстой.

Харин авто зогсоол дээр дүрмэнд заагдсан байрлалаар зогсоогүй, зогсолт зогсоолын журам зөрчсөн, 3 машины зогсоол дээр ганцаараа зогссон гэх мэт зогсоолын багтаамжид санаатай сөргөөр нөлөөлдөг зөрчлүүд ихээр ажиглагддаг.

Энэ асуудлуудыг цэгцлэх зорилгоор НИТХТ хурлаас дараах шийдвэр гарна.

1.3.Авто зогсоолын багтаамжийг үйлчлүүлэгч, иргэдэд зориулан нэмэгдүүлж ашиглалтыг сайжруулах талаар:

а/Төр, худалдаа, үйлчилгээний байгууллагын гаднах авто зогсоолын 70-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдэд ашиглуулахаар зохион байгуулах, сайжруулах арга хэмжээ авах;

б/Төр захиргааны болон бусад байгууллагын гаднах зогсоолын талбайг ажлын бус өдөр нийтийн зориулалтаар үнэ төлбөргүй ашиглуулах;

в/Авто зогсоолын мэдээллийн нэгдсэн цахим сүлжээтэй болгож ашиглах, төлбөрийн уян хатан нөхцлийг бүрдүүлж хэрэгжүүлэх;

г/ Зогсоолын зөрчилд хариуцлага хүлээлгэхэд олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулах ажлыг ГХУС тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн ажиллуулах.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.