Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт Элчин сайд Такаока Масато, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нар өчигдөр гарын үсэг зурлаа.
Уг хөтөлбөрийн нийт өртөг нь 309 сая хүртэлх иен. Үүнээс төрийн залуу албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр суралцуулах зардлыг олгодог юм. Энэ жил 22 залуу боловсон хүчин сургуулийн төгсөлтийн дараах сургалтад хамрагдах аж.
2001 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл нийт 300 залуу боловсон хүчин Япон улсад суралцжээ. Япон улсад суралцаж, магистрын зэрэгтэй болон эх орондоо буцаж ирсэн эдгээр төгсөгчид төр, захиргааны байгууллага, Монгол банк, Шинжлэх ухааны академи зэрэг өмнө ажиллаж байсан байгууллагадаа үргэлжлүүлэн үр бүтээлтэй ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ
Сэтгэгдэл