Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна


 

Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна

 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг орон даяар эрэн сурвалжилж байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан Цэрэнчимэдийн Баяраа гэх энэ этгээдийг харсан, мэдэж байгаа хүн байвал цагдаагийн байгууллагад мэдээлэл өгнө үү. Мэдээллийг чандлан нууцална.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.