Цас орж хүйтэрнэ


Цас орж хүйтэрнэ  

19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна-

 


Улаанбаатар хотод өнөөдөр цэлмэг. Зөөлөн салхитай. 13-15 градус дулаан байна.

 

 

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг,  нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтайн уулархаг нутгаар 1-6 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.