Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрөхгүй гэв


 


"Монголын хүнсчдийн холбоо”-ноос хүнсний түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай явуулдаг болох шийдвэрийг дагах боломжгүй гэдгээ мэдэгдэж хэвлэлийн бага хурал зарлалаа. НИТХ-аас Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргана хэмээн мэдэгдсэн билээ.

"Монголын хүнсчдийн холбоо”-ны зүгээс мэдэгдэхдээ  "Өглөө 06:00-10:00, оройн 16:00-20:00 цагийн хооронд бидний ажил ид өрнөж байдаг. Тиймээс өөрсдийн боломжтой саналаа боловсруулж, УБ хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан "Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг”-ийн дарга, зөвлөх, ажлын хэсэгтэй уулзаж санал тавьсан боловч хүлээж авсангүй. Уг шийдвэрээ эргэн харж, оролцогч бүх талуудаа хамруулан үзэл бодол, саналыг сонсож дахин шийдвэр гаргахыг хүсч байна” гэсэн юм.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.