Ажилгүй, орлогогүй нэр дэвшигч Н.Пунцагийн хөрөнгө орлоготой танилц


Сүүлийн үед сошиал орчинд Н.Пунцаг гэх автор их харагдах болов. Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн дарга асан Н.Пунцагийн хүслийг АН-ын дарга С.Эрдэнэ биелүүлжээ. Өнгөрсөн 10 гаруй жил Ховд руу гүйдэлтэй юм шиг амьдарсан түүнд арайхийн нэр дэвших эрх энэ жил олдсон байна. УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог буюу Ховд аймагт АН-аас нэр дэвших эрхээ авсан Н.Пунцагийн хувьд ядуу нэгэн бололтой. Тэрээр ХОМ-тээ ганц ч төгрөгийн орлого олдоггүй хэмээн мэдүүлсэн байна. Харин гэр бүлийн гишүүд нь 121 сая төгрөгийн орлоготой. Нэг орон сууц, хоёр авто  граж, нэг өвөлжөө хаваржааны газартай. Эдгээр нь 462 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 250 сая төгрөгөөр үнэлэгдэх Cruiser 200 маркийн машинтай. Ганц төгрөгийн орлогогүй, гэр бүлийнхний гарыг харж амьдардаг Н.Пунцаг 377 сая төгрөгийг дансандаа байршуулжээ. Рояалдүүк ХХК, УИХ дэлгүүр ХК, Эрдэнэс тавантолгой ХК, Витннатур ХХК, Эм Ар И Си ХХК, Мон-аш ХК, Арвижих Энерги ХХК-иудаас хувь эзэмшдэг гэжээ. Ийнхүү өөртөө орлогогүй Н.Пунцаг их хуралд нэр дэвших цаад шалтгаан нь юу байгаа бол. УИХ-д шинэ зүйл, шинэлэг өөрчлөлтийг хийнэ гэх Н.Пунцагийг сонгож гаргаж ирэхийг Ховдчууд мэдэж дээ.   

Эх сурвалж: asu.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.