
Шадар сайд Я.Содбаатар огцрох болсонтой холбоотойгоор дараагийн шадар сайд хэнээр томилогдох бол гэсэн таамаг хөвөрсөөр. Албан бус эх сурвалжийн мэдээлэлж буйгаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг эл суудалд томилох талаар хэлэлцэж буй аж.
ЖДҮ-гээс зээл авч ард түмний боломжийг булаасан Ж.Энхбаяр шадар сайдад томилогдсоноор ашиг сонирхлоо умартан олон нийтийн төлөө ажиллаж чадах уу? Хулгайлсан зээлээ хагас дутуу төлж, тэр тухайгаа "баатарлаг үйлс” байгуулсан мэт тунхаглаж явсан тэрээр 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. 2 жилийн өмнөөс л олон нийтэд ил болсон ЖДҮ-гийн асуудал бол гэмт хэрэг гэдгийг АТГ, прокурорууд тогтоосон. Гэвч удаа ч үгүй түүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагаас хаасан гэж мэдээлсэн. Хулгай хийж, худал хэлсэн биш зээл л авсан болохоос гэж өөрийгөө өмгөөлөх энэ этгээд ард олныг төлөөлж чадах болов уу

Сэтгэгдэл