Усанд живж байсан согтуу иргэдийг аварлаа


Усанд живж байсан согтуу иргэдийг аварлаа

 

БЗД-ийн 11-р хороо Баянзүрхийн гүүрнээс Хар хошуу орох замд Туул голд согтуу иргэд автомашинтайгаа усанд урсаж байсныг аварлаа. Тус дуудлагаар 01:42 цагт Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар хүрэлцэн очиход 30-31 настай, эрэгтэй Т, Б, М, 28 настай, эмэгтэй Т нар ....42 УНН улсын дугаартай Toyota Sai загварын автомашинтай эх голынхоо дунд хойд талд автомашинтайгаа живж байсныг завь, аврах олс ашиглан амь насыг нь аварч, иргэн Т-гийн аав болох иргэн Ж.Г-д хүлээлгэн өгчээ. Усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.