Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд буюу Баасан гарагт тангаргаа өргөнө.
Түүний хувьд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр намын дарга болон гишүүний эрх үүргээсээ албан ёсоор түдгэлзэнэ. Тэгвэл эрх баригч нам Их хурлыг хойшлуулж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр Бага хурлаа хуралдуулахаар болжээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 25-ны өдөр 11:40 цагт томилогдсон юм. Харин Бага хурал тангараг өргөх ёслолоо өмнө болох аж.
Бага хурлаар намын даргын даргаа томилох бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгоно хэмээн эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл