Хятадууд ази эмэгтэйчүүдийн төрхийг “алдагдуулсан” гэж Диорыг шүүмжиллээ


Хятадууд ази эмэгтэйчүүдийн төрхийг “алдагдуулсан” гэж Диорыг шүүмжиллээ

 

З.БАТЦЭЦЭГ

Хятадууд Dior-ын шинэ рекламыг шүүмжиллээ. Хэрэглэгчдийн үзэж байгаагаар Dior шинэ каталогидоо ази эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнгийн талаар буруу сэтгэгдэл төрүүлэхүйц муухай загварыг сонгосон гэж Bloomberg бичжээ. Гэрэл зургийг Хятадын зураач Чен Мэн авсан бөгөөд Шанхайн үзэсгэлэнд дэлгэгджээ. Зураг дээр Lady Dior цүнх барьсан, уламжлалт хувцастай эмэгтэй байна. Зар сурталчилгаа нь ихэвчлэн сөрөг сэтгэгдэл үзүүлжээ.

Мөн тус улсын "Beijing Daily” сонинд "Диорын нүдээр ази эмэгтэй ингэж харагддаг уу?” гэсэн гарчигтай ууртай нийтлэл гарчээ. Уг нийтлэл нь Францын фирмийг шууд шүүмжилж, уг зураг Хятадын хэрэглэгчдэд "эвгүй сэтгэгдэл төрүүлсэн" гэж мэдэгджээ. Зар сурталчилгаан дээрх эмэгтэй "онигор нүдтэй, баргар царайтай, Цин гүрний хуяг дуулгатай” дүрслэгдсэн байна. "Олон жилийн турш ази эмэгтэйчүүдийг жижиг нүдтэй, сэвх толботойгоор дүрсэлсээр ирсэн ч Хятадын гоо үзэсгэлэн, урлагийн талаарх үзэл бодлыг энэ төсөөллөөр гажуудуулж болохгүй” гэж "Beijing Daily” бичжээ.

Эх сурвалж: www.news.ru


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.