
Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлээр автобусны буудал, явган хүний замд зөвшөөрөлгүй байрлуулсан, иргэдийн зорчих хөдөлгөөн хааж буй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Нийслэлд нийт 1831 ТҮЦ байгаа бөгөөд тэдгээрийн 128-ыг нь нүүлгэж, 359-д нь мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Түүнчлэн нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх эхний ээлжийн 30 байршилд тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар боловсруулан батлуулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ.
2023/03/28
2022/09/19
2018/10/17
2018/10/17
2016/05/26
Сэтгэгдэл